СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН МАН-ЫН ДАРГААР Х.НЯМБААТАР СОНГОГДЛОО


Нийслэлийн МАН-ын дарга шинээр сонгогдсонтой холбоотойгоор дүүргүүд бага хурлаа хийж, намын хороогоо шинэчилэн байгуулж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралд дүүргийн 32 үүрийн 160 төлөөлөгч, квотын 57 төлөөлөгч оролцож, хурал 90 гаруй хувийн ирцтэй болсон юм.

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурлыг өнгөрсөн зургаан жилийн хугацаанд удирдсан Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нээж үг хэлж, өнгөрсөн хугацаанд хийсэн дүүргийн намын хорооны ажлаа тайлагналаа. Тэрбээр "Миний бие 2012 оны 08 сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Намын даргын ажлыг хүлээн авч байлаа. Энэ цаг үе бол Нийслэлийн болон УИХ-ын сонгуульд улсын хэмжээнд цөөнх болсон, амаргүй цаг үе байсан. Гэвч бид айгаагүй, зүрхшээж шантраагүй ээ. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэж Монголчууд ярьдаг. Тийм ч учраас дүүргийн намын хорооны байраа засаж, шинэ өнгө төрхтэй, шинэ эрч хүчтэй жишиг намын хороо болохоос бид ажлаа эхлүүлж байсан. Бид богино хугацаанд ойлголцож, бодлогоо зөв тодорхойлж, шуурхай ажилласны үр дүнд 2012 оны 10 сард болсон Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж чадсан. Улмаар 2013 оны 4 сард болсон УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтаар сонгинохайрханчуудынхаа итгэлийг хүлээж төр түшилцэх эрхэм үүргийг хүлээн авч хамтдаа баярлаж, дараагийн том зорилгоо төлөвлөж, ханцуй шамлан орж байлаа.

Мөн өнгөрсөн хугацаанд дүүргийн намын хорооныхоо дотоод ажлаа чамбайруулж намын анхан шатны нэгжүүдийнхээ үйл ажиллагааг бэхжүүлэх, материаллаг техник хэрэгслээр хангах, намын гишүүдээ идэвхжүүлж, мэдээллээр хангах зэрэг олон чиглэлд анхаарч ажилласан. Сонгинохайрхан дүүргийн намын хороо шуурхай, сайн хамтарч ажилласны дүнд 2016 онд УИХ-ын 6 гишүүн, нийслэлийн 9 төлөөлөгчтэй болж, 100 хувийн ялалтыг орон нутаг, нийслэлийн сонгуульд байгуулж чадсанаараа би та бүхнээрээ бахархдаг. Мөн иргэдийн хуралд 39 төлөөлөгчтэй болж, 95 хувийн ялалт байгуулсан нь та бүхний минь хичээл зүтгэл юм шүү " хэмээв.

Тэрбээр мөн Сонгинохайрхан дүүрэгт шат шатандаа МАН эрх барин ажиллаж байгаа тул ард түмэндээ амласан амлалтуудаа 100 хувь биелүүлж ажиллах хэрэгтэйг онцлоод сонгогчидтойгоо эргэх холбоотой байж, хэлсэн амлалтуудаа бүрэн биелүүлэх боломж бийг хэллээ.

Хурлын үеэр мөн дүүргийн хяналтын хорооноос өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнасан юм. Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурлын үеэр төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж, 100 хувийн саналаар 117 хүнийг дүүргийн намын хорооны гишүүнээр, 7 хүнийг хяналтын хорооны гишүүнээр сонголоо. Үргэлжлүүлэн дүүргийн намын хороо анхдугаар хурлаа хийж, намын даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг, дэд даргаар Б.Хуягбаатарыг сонгосон юм. Мөн орон тооны бус 4 дэд даргыг гишүүдийнхээ саналаар сонгосон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Дүүргийн намын даргын ажлаа иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж, өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулахаас эхэлье гэж бодож байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн ам ихтэй, газар нутаг том дүүрэг. Тиймээс дүүрэгтээ бүсчилсэн хөтөлбөрийг гаргаж ажиллан, үүнийгээ Улаанбаатар хотын хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй үүнийгээ уялдуулна. Тодруулбал, Толгойт, Баянхошуу, төвийн, Өнөрийн бүс гэж ажиллая гэж бодож байна. Хоёрдугаарт халамж гэхээсээ илүүтэй ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана" гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 15 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 16 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 16 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 18 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 19 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 21 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 21 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 21 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 22 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 22 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 23 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр