Энэ сарын 15-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 29 настай жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагасан золгүй хэрэг гарсан байна.Тодруулбал, тус дүүргийн долоодугаар хороонд нүхэн жорлонд ураг унасан гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг НОБГ-ын шуурхай утсанд өчигдөр өдрийн 15:07 цагт мэдээлэл иржээ. Уг дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн долоо алба хаагч, хоёр автомашинтайгаар 15:40 цагт очиж, 15 минут ажиллаж, төрсөн эмэгтэй Д-ийн ургийг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна