УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хурлаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Өчигдөр тус хорооны хурал зарлагдсан ч ирц хүрээгүй улмаас өнөөдөр өглөөний 09 цагт товлогдсон. Гэвч цаг 12:45 минут болж байхад нэг ч гишүүн танхимдаа ирээгүй, хуралдааны танхим хоосон байна. Тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ажилладаг бөгөөд 18 гишүүнтэй. Тус байнгын хороонд УИХ-ын гишүүн Д.Ганболд, Ц.Гарамжив, Л.Мөнхбаатар, С.Эрдэнэ, Л.Энхболд, Н.Оюундарь, О.Батнасан, Н.Учрал, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ж.Батзандан, Б.Дэлгэрсайхан, Л.Болд, О.Баасанхүү, Х.Нямбаатар, С.Бямбацогт нарын багтдаг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна