АНАГААХ УХААНЫ ЭРХЗҮЙ БОЛОН ЁСЗҮЙН СУРГАЛТУУДЫГ ХАМТАД НЬ ОРЖ БАЙЖ ҮР ДҮНД ХҮРНЭ


Эрүүл мэндийн яам болон Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй "Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын асуудал хөндөгдөн, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах сургалтыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэлгийн анагаах ухааны эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, түүнтэй холбоотой үүсэх зөрчил, шинээр гарсан болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйн актуудын талаарх мэдлэгийг олгосноор ёс зүйн болон эрх зүйн зөрчлийн тохиолдолын тоо буурна гэж үздэг.

Үүнтэй холбоотойгоор Анагаах ухааны эрх зүйн үндсэн ойлголт, эрх зүйн харилцааны онцлог, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй ба эрх зүйн зохицуулалт, ёс зүйн ба эрх зүйн зөрчил, мэргэжлийн алдаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс "Анагаах ухааны эрх зүй ба ёс зүйн сургалт"-ыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтын нээлтийг хийн эхний сургалтуудаа ГССҮТ, ЭХЭМҮТөвүүдээс эхлүүлж сургалтанд 500 орчим эмч, мэргэжилтэн хамрагдлаа. Улмаар сургалтыг УНТЭ, УГТЭ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа амаржих газруудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд заахаар төлөвлөөд байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирал Д.Ганцэцэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад эмч, эмнэлгийн мэргэжилтний болон үйлчлүүлэгчийн эрх зөрчигдөхөөс сэргийлэхийн тулд ёс зүйтэй, эрх зүйн мэдлэгтэй байх чухал болох нь харагдсаар байна. Тиймээс ёсзүй, эрхзүйн мэдлэгийг цогцоор нь харилцан уялдаатайгаар олгох сургалтыг ажлын байран дээр нь үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байна. Мөн энэхүү сургалтаа хамгийн эмзэг үйлчлүүлэгчидтэй харьцдаг ГССҮТ, ЭХЭМҮТ эмнэлгүүдээс эхлүүлж байна" гэлээ.

Дэлхийн нийтийн Анагаах ухааны Эрх зүйн хөгжлийн чиг хандлага Анагаах ухааны ёс зүй ба эрх зүйн асуудлыг хамтад нь авч үзэж энэ чиглэлээр сургалт, судалгаа шинжилгээ, зөвлөмж гаргах ажлыг төрийн бус байгууллагууд хэрэгжүүлэх чиглэл уруу явж байгаа билээ. Тиймээс ч сургалтыг Монголын Анагаах Ухааны Эрх зүйн холбоотой хамтран зохион байгуулж, тус холбоог үүсгэн байгуулагч, Дэлхийн Анагаах ухааны эрх зүйн холбооны гишүүн, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч, Хуульч, хууль зүйн ухааны магистр, докторант, өмгөөлөгч Э.Ганбат удирдан явуулж байна.

Лекц, тохиолдолд суурилсан харилцан ярилцлага, хэлэлцүүлэг хийх хэлбэрээр зохион байгуулж буй сургалтын үр дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд анагаах ухааны ёс зүйн болон эрх зүйн асуудлыг хууль тогтоомжийн дагуу зөв ойлгож хэрэглэж, шийдвэрлэх чадвар эзэмшин, нийгмийн эрүүл мэндийн болон Эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд ёс зүйн болон хууль, эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх хандлага төлөвшүүлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 1 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 2 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 4 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02