ХОТЫН ДАРГАД Л.АМАРСАНАА, Б.МӨНХБААТАР НАРЫН НЭР ЯРИГДАЖ БАЙНА

Admin
16 цагийн өмнө

МАН-ын Намын Удирдах зөвлөлөөс Хотын дарга С.Батболдыг ажлаа өгөхийг шаардсан. Энэ дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хоёр хоногийн дараа буюу ирэх долоо хоногийн мягмар гаригийн 14 цагаас хуралдахаар товлоод буй. Нийслэлийн Засаг Дарга С.Батболд нөгөөдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгөх тухай мэдээлэл байна. Тэрээр чөлөөлөгдөх хүсэлтээ нөгөөдөр өгөөд харин ажлаа 10 хоногийн дараа өгөхөөр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй тохирчээ. С.Батболдын оронд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консул Л.Амарсанааг дэвшүүлэхээр яригдаж байна. Л.Амарсанаа нь өмнө нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан бөгөөд С.Баярын хүн ажээ. Өөр нэг хувилбар нь "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Б.Мөнхбаатар. Түүнийг Нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазарын зүгээс дэвшүүлж байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хувьд гишүүнийнхээ бүрэн эрхээс татгалзаад хотын дарга болно гэдэг мэдээлэл худал бөгөөд тэрээр ийм сонирхолгүй байгаа гэдгээ илэрхийлжээ.

Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 5 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 8 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 9 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 9 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 13 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 13 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 13 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 14 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23