Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ГЭР БҮЛИЙГ БАРИВЧЛАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монголын парламентийн 27 жилийн түүхэнд болж байгаагүй үйл явдал боллоо. Чуулганы эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлаа танилцуулаагүй байж өчигдөр хуралдсан Ёс зүйн хорооны шийдвэр болох "Нэр бүхий УИХ-ын гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй" гэх шалтгааныг хэлээд хурлаа хаяад гараад явчихлаа. Хуулийн хүрээнд УИХ-ын дарга гэдэг хүн бол хурал даргалагч. УИХ гэдэг бол М.Энхболд гэдэг хүн биш. Миний бие 2018 наймдугаар сарын 1-ний өдөр тоот дугаартай албан бичгийг Ёс зүйн хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлсэн. Энэ албан бичигт "М.Энхболд гэх хүн 60 тэрбумын асуудалтай холбогдсон байна. Үүнийг ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч" гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Харин өчигдөр гарсан шийдвэрээр Ёс зүйн хороо хуралдах гэж байна.

Энэ үйл явцаас Монгол Улсын парламент хуулийн дагуу биш хувь хүнд тохируулж ажиллаж байгааг харж болно. МАНАН гэх бүлэглэлийн "тоглоом" нурах гээд байгаа учраас хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна. Бөөнөөрөө гишүүдийг дуудаж уулзаад "Чамайг Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулна" гэж байна. Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн цэц яаралтай их суудлынхаа хуралдааныг зарлаж энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Үгүй бол Цэц өөрөө Үндсэн хуулиа дагахгүй байгаа нөхцөл байдал үүсэж байна" гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 9 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 11 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 11 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 14 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 15 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 15 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 15 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 16 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23