БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МОНГОЛД АЙЛЧЛАВ


Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Монгол Улсад энэ сарын 8-9-ний өдрүүдэд айлчлав.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар 8-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийлээ. Яриа хэлэлцээ найрсаг, бүтээлч уур амьсгалд болж, талууд Монгол, БНАСАУ-ын харилцаа хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлж, олон улс, бүс нутгийн талбарт хамтран ажиллах талаар санал солилцов. Сайд Д.Цогтбаатар энэ оны 2 дугаар сард БНАСАУ-д айлчилсны хариуд ийнхүү Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Монгол Улсад айлчилж байгаад монголын тал баяртай байгаагаа илэрхийлэв.

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо "Энэ удаагийн айлчлал нь дипломат харилцааны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр талаас тохирсон төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэхийн сацуу Монгол, Солонгосын харилцааг ирээдүйд өргөжүүлэн тэлэхэд чиглэсэн ажлыг одооноос сайтар төлөвлөж ярилцах зорилготой" гэдгийг онцлов

Талууд соёл, боловсрол, спорт, хүмүүнлэгийн зэрэг салбарт хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг сайшаахын сацуу цаашид хоёр улсын хооронд нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтран ажиллах ирээдүй байгааг санал нэгтэй тэмдэглэлээ.

Сайд Д.Цогтбаатар "Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, бүс нутаг дахь аливаа маргаантай асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар зохицуулахын чухал"-ыг онцлов. Тэрээр мөн талуудын хүч чармайлтын үрээр бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд тодорхой ахиц гарч байгааг өндрөөр үнэлж, үүнийг улам лавшруулан бэхжүүлж, урт хугацаанд бодит үр дүнд хүргэхэд БНАСАУ цаашид ч хүч чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Сайд Ри Ён Хо "БНАСАУ ч Монгол Улстай нэгэн адилаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө байдаг. Одоо бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх явдал нэн чухал байна" хэмээн тэмдэглэв гэж ГХЯ-наас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 7 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 9 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 11 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 11 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 12 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 13 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 13 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 14 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 16 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 16 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05