Ц.ЦОГЗОЛМАА: НАМАЙГ ЧӨЛӨӨЛӨӨД ӨГӨӨЧ


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Түүнийг кабинетын зарчмаар ажиллаж чадаагүй шалтгаанаар албан тушаалаас нь огцруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаад буй юм.Харин Ц.Цогзолмаа сайд энэ албан тушаалыг өгөхийг яаравчилж буй бололтой. Тэрбээр өнөөдөр байнгын хорооны гишүүдээс өөрийгөө чөлөөлөж өгөхийг гуйсан гэнэ. Энэ тухайгаа "Намайг авч үлдэнэ гэж битгий кноп дараарай, намайг чөлөөлөөд явуулаад өгөөч ээ гэж би байнгын хорооныхноос гуйсан" хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэллээ.

Мөн ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөрийг нь огцруулж буй асуудалд "Ерөнхий сайд санал өргөн барихдаа Я.Содбаатарыг ЖДҮ-тай холбогдсон учраас чөлөөлж, намайг кноп дарсан учраас огцруулна гэсэн. Энэ шударга уу гэдэгт юм ойлгодог хүмүүс үнэлгээгээ өгөх байх" гэсэн тайлбарыг өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 14 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 15 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 16 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 19 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 19 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 20 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 20 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 20 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23