УИХ-ЫН 22 ГИШҮҮН БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТҮДГЭЛЗЭХЭЭР БОЛОВ


УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "ЖДҮХС-д төсөвлөсөн зээлийг Засгийн газрын болон УИХ-ын нэр бүхий гишүүд, яам тамгын газрын удирдлагууд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө болон өөрт хамаарал бүхий хүмүүстээ авч өгсөн нь улстөрчийн хувьд ёс зүйгүй үйлдэл. Гэтэл энэ ёс зүйгүй үйлдлийг дарагдуулж, зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй өнгөрөх хандлагатай байна. Тиймээс УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн буйгаа албан ёсоор мэдэгдэж байна. Ёс зүйн дэд хорооны даргад энэхүү мэдэгдлээ хүргүүлж байна. Бид хуулийг чандлан сахихад бэлэн байна. Үүнийгээ бусад гишүүддээ ч үлгэрлэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг уриалж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Бид зарчмын байр сууриа албан бичгээр илэрхийлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, ЖДҮ-ийн зээлийн асуудлаар шалгуулахад бэлэн байна гэдгээ илэрхийлж, энэхүү мэдэгдлээ Ёс зүйн хороонд хүргүүлж байна. ЖДҮ-чин гишүүдийн асуудлыг бүдгэрүүлэх ажил, алхам хүчээ авч байна. Энэ ажилд Засгийн газрын зүгээс тодорхой хэмжээний мөнгийг төсөвлөж байна гэх мэдээлэл гишүүдэд ирсэн. Мөн Нийслэлийн ерөнхий прокуророос нэр бүхий гурван гишүүний хэргийг АТГ-руу буцаасан гэх мэдээлэл ч байна. Ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцох шаардлагатай. Монголын төрийг бүрдүүлж байгаа хүмүүс өөрсдөө ёс зүйг үлгэрлэж, шударга ёсыг үргэлжлүүлэх ёстой " гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 14 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 16 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 16 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 19 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 20 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 20 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 20 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 21 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23