“ЖДҮ”-Д ХОЛБОГДСОН БАС НЭГ ГИШҮҮНИЙ БАРИМТ ИЛ БОЛЛОО


МАН, Засгийн газар, УИХ, бүр Монголын улс төр ЖДҮХС-гаас "зээл авсан" гишүүд, сайд нараасаа болж нэр хүнд нь огцом ёроолдов.

Монголын ойгүй баян хүмүүс улстөрд орж, УИХ-д сонгогддог. Тэд ЖДҮХС-гаас мөнгө шомбодсоныг нь сонсоод ард түмний ой гутаж байх шиг байна. Тэгэхээс ч аргагүй. Ийм өлөн сэтгэхүйтэй нөхдөөр төр бариулсандаа харамсч байгаа нь харагдаж байгаа юм. Ард түмнийг үүнээс илүүгээр доромжилно гэж юу байхав.

Өдгөө ЖДҮ-гийнхэн гэх улс төрийн бүлэглэл маягийн юм бий болж, хууль хяналтын байгууллага ЖДҮ-гийн гэдэг хавтаст хэрэг нээгээд шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт ЖДҮ-гийн хэргээр гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэдгээр гурван гишүүний нэг нь Эрдэнэтээс сонгогдсон Д.Дамба-Очир гэв.

Энэ хүн тэр мэдээллийг цацагдтал ЖДҮ-д холбогдолгүй, нэр цэвэр явж ирсэн юм. Тэр их мэдээллийн давалгааны хаагуур нь үлдчихсэн юм, бүү мэд.

Ямартай ч "...Д.Дамба-Очир ЖДҮ-д нэр холбогдож, яллах дүгнэлт үйлдсэн" гэсэн мэдээллийг өөрөө үгүйсгэхгүй байна.

Тэрээр "Сапфир стоун" ХХК-ийг ЖДҮХС-гаас зээл авсан асуудалтай нэр холбогджээ. "Сапфир стоун" ХХК нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний гаргасан А/88 дугаар бүхий алдарт тушаалаар 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ компанийн нэр тушаалын хавсралтын 75 дугаарт бичигдсэн байна. Тус компанийн дансанд 2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөг шилжжээ.

"Сапфир стоун" ХХК-ийг Мянганбаярын Бат гэдэг 1988 онд төрсөн залуу 2016 оны гуравдугаар сарын 24-ний өдөр байгуулжээ. Тэр өдөртөө улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Нийт 1.0 сая төгрөгийн дүрмийн сантайгаар, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тус компанийн байгуулсан байна.

Анх байгуулахдаа гүйцэтгэх захирлаараа 1990 онд төрсөн Даринчулууны Буянжаргалыг томилон ажиллуулжээ. Ингээд 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдөр буюу дээрх зээлийг авахаас сар гаруйн өмнө М.Бат компанийн гүйцэтгэх захирал болж, тамгаа авсан байгаа юм.

"Сапфир стоун" ХХК-ийн үйл ажиллагаа, хөрөнгө орлогын талаарх мэдээлэл тун бүрхэг. Зээл авах хүртлээ ямар нэг үйл ажиллагаа явуулж ирсэн нь эргэлзээтэй.

Ийм учраас яаж яваад 1.0 сая төгрөгийн хөрөнгөтэй компани 1.2 тэрбум төгрөгййн зээл авсныг. АТГ, прокурорынхон шалгаж тогтоосон бололтой.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ЖДҮ-тэй, тэр дундаа "Сапфир стоун" ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй юм байна.

Гэхдээ Д.Дамба-Очир гишүүний хувьд элдвийн асуудлаас чадамгай мултарч чаддаг авьяастай. Өмнө нь "Анод" банкийг дампуурахад нэр нь гарч л байсан. Лүнгийн зам гэж алдартай асуудал бас бий. Аль дээр нь ч "асуугдаж" яваагүй гэдэг юм.

Тиймээс "...Д.Дамба-Очир ЖДҮ-д хамаагүй байжээ" гээд гараад ирж ч мэдэх юм. Хэрвээ тэгвэл гайхах хэрэггүй гэсэн үг.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина 51 минутын өмнө
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай 2 цагийн өмнө
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй 3 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт 21 хэм дулаан 8 цагийн өмнө
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй Өчигдөр
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна Өчигдөр
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв Өчигдөр
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ Өчигдөр
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна Өчигдөр
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо Өчигдөр
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ Өчигдөр
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр Өчигдөр
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй Өчигдөр
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ Өчигдөр
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна Өчигдөр