М.ЭНХБОЛДЫГ 75 ГИШҮҮНИЙ САНАЛААР Ч ОГЦРУУЛЖ ЧАДАХГҮЙ


УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болдын ярилцлагын онцлох 5 ишлэл.

1.УИХ-ын даргын албан тушаал бол хэн нэгэн гишүүн буюу хэсэг гишүүд, мөн УИХ дотроосоо буюу гаднаас шаардсанаар огцорчихдог албан тушаал биш. Учир нь сүүлийн хоёр сар орчмын хугацаанд УИХ-ыг тараах, УИХ-ын даргыг огцруулах, "ажлаа өг" гэдэг шаардлагуудыг тавьсаар байна. Энэ нь анхнаасаа Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын Дэгийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг зөрчиж байгаа юм. Тиймээс УИХ-ын даргыг огцруулах шаардлагын дагуу шууд ажлаа өгч, огцорч болохгүй. Энэ бол М.Энхболд гэдэг хувь хүний асуудал биш. Тиймээс Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчин байж тавьсан шаардлагыг биелүүлэх боломжгүй.

2.УИХ-ын дарга өргөдлөө өгчихвөл яасан юм бэ гэсэн саналыг нам дотроо ч, зарим гишүүнд ч хэлсэн юм билээ. Яагаад болдоггүйн тухайд УИХ-ын дарга хуульд заагаагүй үндэслэлээр өргөдлөө өгчихвөл цаашид хууль бусаар юу ч хийж, хэнийг ч огцруулж болох юм байна гэсэн буруу жишиг тогтож, газар авах эрсдэл өндөртэй. УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэл бий. Үүнийг хуульчид, хууль тогтоогчид, иргэд сайн мэдэж байгаа. Энэ таван үндэслэлээр л огцруулна, өөрөөр ямар ч гарц байхгүй. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар хуульд байхгүй зургаа дахь үндэслэл буюу УИХ-ын 40 орчим гишүүн танаас огцрохыг шаардаж байна гээд байгаа юм. Хуулийн хүрээнд 40 битгий хэл 75 гишүүн гарын үсэг зураад ч огцрох боломжгүй.

3.УИХ-ын дарга асан З.Энхболд нэг ярилцлагадаа "УИХ-ын дарга гэдэг огцрох боломжгүй албан тушаал" гэж хэлж байсан. ОУПХ ч энэ талын хамгаалалтад онцгойлон анхаардаг. Энэ албан тушаалын онцлогийг харгалзаад өөрөө өргөдөл өгөх буюу Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргах, эсвэл нас барах зэрэг маш тодорхой шалтгаанаар парламентын даргыг огцруулахаар заасан байдаг.

4.УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох ёстой гэдэг шаардлага нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн шаардлага. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн хоёрт " Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно" гэж заасан. Хэрэв УИХ-ын гишүүн Үндсэн хуулийг зөрчсөн гэх гомдол Үндсэн хуулийн Цэцэд очоод, Цэц тухайн гишүүний үйлдэл, тавьсан шаардлага Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах арга хэмжээ авдаг. Хуульчийн хувьд харахад зарим гишүүн УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өг гэж хууль бусаар шаардаад байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхүйц алхам юм. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд ч тавих ёстой асуудал.

5. УИХ-ын дарга М.Энхболд "Үндсэн хуулийн Цэцээс намайг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарах юм бол би ажлаа өгөхөд бэлэн байна" гэж хэлсэн. Одоогоор Цэцийн дүгнэлт гараагүй байна. Ц.Нямдорж сайд УИХ-ын даргаас огцроход хуульд засвар хийсэн гэдгээр хуулийн байгууллагаар шалгагдаж, Үндсэн хуулийн Цэц дүгнэлтээ гаргаад, түүнийг нь УИХ-ын чуулганаар хэлэлцээд шийдвэрлэсэн байдаг. УИХ-ын тухай хуульд заасан УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэлийн л нэг нь шүү дээ гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 12 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 15 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 17 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 17 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 20 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 21 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 21 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 21 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 21 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23