“УБТЗ”-ЫН УДИРДЛАГЫГ ОРОСЫН ТАЛ АВАХ УУ?


Монгол, Оросын хамтарсан "УБТЗ" ХНН-ийн ерөнхий хорооны хурал өнөөдөр болно. Энэ хуралд оролцохоор "Оросын төмөр замууд" Нээлттэй нийгэмлэгийн ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгчтэйгөө Монголд хүрэлцэн ирсэн гэсэн мэдээлэл байна.

Энэ нь Оросын тал "УБТ3" ХНН-ийн ерөнхий хорооны хуралд ач холбогдол өгч байгаа хэрэг бололтой. Учир нь "УБТЗ" ХНН-ийн одоогийн дарга Д.Жигжиднямааг чөлөөлөх гэнэ. Харин түүний оронд Оросын талаас хүнээ томилох тухай яригдаж байгаа юм байна.

Ер нь бол "УБТЗ" ХНН-ийн ерөнхий хорооны хурлаар даргын халаа, сэлгээнээс гадна өнгөрсөн зунаас хойш ЗТХЯ-нд өрнөсөн үйл явдлууд, ялангуяа ЗТХ-ийн сайд дараалан солигдож байгаатай холбоотойгоор "УБТЗ"-ын бодлого, үйл ажиллагааны талаарх тайлан мэдээллийг хэлэлцэх юм байна.

"УБТ3" XНН-ийн дүрэмд зааснаар тус нийгэмлэгийн ерөнхий хороо зургаан гишүүнтэй. Ерөнхий хорооны даргаар "Оросын төмөр замууд" Нээлттэй нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч А.А.Краснощек, түүнээс гадна Оросын талыг төлөөлж тус ерөнхий хорооны гишүүнээр ОХУ-ын тээврийн орлогч сайд А.С.Цыденов, "Оросын төмөр замууд" Нээлттэй нийгэмлэгийн ерөнхийлөгчийн ахлах зөвлөх В.Н.Морозов нар ажилладаг.

Харин Монголын талаас тус ерөнхий хорооны орлогч даргаар ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, гишүүдээр ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр нар багтдаг байсан. Гэвч өнгөрсөн зун Б.Цогтгэрэл, Б.Артур нар ЗТХЯ дээр гарсан хүн амины хэргийн улмаас хариуцлага хүлээж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг.

Ингэхээр ерөнхий хорооны Монголын талын гишүүдэд өөрчлөлт оруулж, Б.Цогтгэрэлийн оронд ЗТХ-ийн дэд сайд болсон Л.Халтар, Б.Артурын оронд Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болсон А.Батболдыг оруулах бололтой.

Уг нь "УБТЗ" ХНН-ийн ерөнхий хорооны гишүүдийг гурван жилийн хугацаатай сонгодог юм байна. Мөн ерөнхий хорооны дарга, орлогч даргын үүргийг хоёр тал мөн гурван жилийн хугацаатай ээлжлэн гүйцэтгэнэ гэж дүрэмдээ заажээ.

Гэхдээ энэ хурлын хамгийн гол асуудал нь дээр хэлсэнчлэн "УБТЗ" ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг чөлөөлөх тухай юм байна. Өөрөөр хэлбэл, Д.Жигжиднямааг чөлөөлөх нь тодорхой, харин түүний оронд хэн "УБТЗ" ХНН-ийн дарга болох вэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.

Зууны мэдээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 16 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 17 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 18 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 21 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 21 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 22 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 22 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 22 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23