АН-ЫН БҮЛЭГ УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХЫГ ШААРДАВ


УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа огцорж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шударга ёсыг тогтоох, хариуцлага тооцох ажлаа шуурхай хийхгүй бол УИХ-ыг тараах байр сууриндаа хутуу зогсох болно гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдэгдлээ.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Пүрэвдорж хэлэхдээ хуулиар М.Энхболд даргыг огцруулах боломж байхгүй, харин ёс зүйн хувьд сайн дураараа огцрохыг шаардаж байна хэмээгээд "АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт албан мэдэгдэл хүргүүлж байна. МАН-ын хуваагдал төрийн хуваагдал болж хувирч байна. Үүнтэй холбогдуулан М.Энхболд албан тушаалаа сайн дураараа өгч 60 тэрбумын гэх асуудалдаа шалгуулах ёстой. 2016 онд УИХ-ын дарга болсноосоо хойш төрийн албан тушаалыг тодорхой хэмжээгээр 60 тэрбумын схемээр оруулж зарж байна гэсэн шүүмжлэлийг АН-ын бүлэг хүчтэй тавьж ирсэн.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд стратегийн ордыг авсан, концесс авсан, ЖДҮ-ийн зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг маш шуурхай оруулж ирэх ёстой. Хариуцлагын тогтолцоог бий болгоно гэсэн үгэндээ хүрэхийг шаардаж байна. Энэ шаардлагаа маш хурдан биелүүлэх ажлаа хийхгүй бол парламент гацалтын байдалд орж, төрийн үйл ажиллагаа явагдахгүй хэвээр байх болно. Хэрэв энэ байдал удаан үргэлжлэх юм бол АН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн УИХ-ыг тараах байр сууринд бат суурьтай байх болно гэдгийг мэдэгдье" гэсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 16 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 18 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 18 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 21 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 22 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 22 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 22 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 22 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23