"СОГТУУ МОНГОЛООС САРУУЛ МОНГОЛ" ДАХИН ДЭЛГЭЦНЭЭ


УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар нийгмийн хариуцлагыг дэмжигч Рояаль HD телевиз "Согтуу Монголоос-Саруул Монгол" зорилтот бодит нэвтрүүлгийг 3 дахь удаагаа бэлтгэн, үзэгч олон нийтийн хүртээл болгох гэж байна. Анх 2012 онд үзэгчдэд Рояаль HD телевизийн эфирээр "Согтуу Монголоос-Саруул Монгол" зорилтот төсөл нэвтрүүлэг хүрч эхэлсэн байна. 2012 болон 2013 онуудад тус нэвтрүүлгийн нэг, хоёрдугаар дугаарын нийт 16 оролцогч бүгд, бүрэн архины хамааралтай, архинд донтсон байсан байна. Тэдгээр оролцогчдыг архинаас гаргах, соён гэгээрүүлэх, нийгмийн амьдралд хөлөө олж идэвхитэй амьдралын хэв маяг руу тус нэвтрүүлэг хөтөлж чадсан юм. Үүнийг дагаж монголын олон арван архинд донтсон, архи уудаг иргэд архинаас хөндийрч чадсан гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр Монгол улсад 2018 онд гэхэд л архины гүн хордлогоор 498 хүн нас барсан харамсалтай тоо байна. Мөн 2018 онд 28355 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 28 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Эрүүл мэндийн яамнаас явуулсан судалгаагаар монголын насанд хүрсэн хүн амын 13,6 хувь нь архинаас хамааралтай гэсэн дүн гарчээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн 80 хувь нь зөвхөн архинаас болсон гэсэн судалгаа байгаа юм.

СЭМҮТ-д Архинд донтох эмгэгийн улмаас эмчлүүлэгчдийн 80 орчим хувийг 30-49 насны хөдөлмөрийн идэвхитэй насныхан эзэлж байгаа бол Архины хэрэглээ нь 20 хүртэлх нас болон согтуугаар үйлдсэн гэмт хэрэг нийт иргэдийн 90 орчим хувийг 19-44 хүртэлх насны залуучууд байна.

Архи хэтрүүлэн хэрэглэх эрсдэлт зан үйл, архи согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралтай өвчтөний тоо өсөн нэмэгдэж, хүн амын эрүүл мэнд, амьдралын хэв маягт цаашлаад монгол хүний амь нас, нийгмийн амьдралд ноцтой заналхийлж байна. Тиймээс л УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар "Согтуу Монголоос Саруул Монгол" бодит зорилтот нэвтрүүлэг Рояаль HD телевизээр гуравдах удаагаа цуврал болон энэ сарын 14-нээс эхлэн хүрэх гэж байна. Тус Нэвтрүүлэг нь дан ганц оролцогчдыг архинаас гаргах бус нийгмийг эрүүлжүүлэх, архи уудаг, түүнээс хамааралтай олон мянган хүнийг зөв замд хөтлөх, түүнээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой гэж санаачлагч болон нэвтрүүлгийн багийнхан харж байна.

"Согтуу Монголоос Саруул Монгол" нэвтрүүлгийн эхний хоёр цувралд ЦЕГ, Төрийн бус байгууллагууд болон олны танил ардын болон гавъяат жүжигчид, олимп дэлхийн медальтан хөдөлмөрийн баатар гавъяат жүжигчид, улс төр нийгмийн алдарт зүтгэлтнүүд хамтран ажиллаж дэмжин тусалсан байна.

Тус нэвтрүүлэг Рояаль HD телевизээр анх хүрч эхэлсэний дараа монгол улсын 21 аймаг болон нийслэлийн 9-н дүүрэгт Архины хорт зуршлаас салах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлтэй ажлууд удаа дараа хийгдэж эхэлсэн гэсэн судалгаа ч байдаг байна.

"Согтуу Монголоос-Саруул Монгол" 3 зорилтот бодит нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын ард түмэн ажиллах бөгөөд энэхүү нэвтрүүлэг нийт 55 цуврал дугаар болох юм. "Согтуу Монголоос-Саруул Монгол" руу хамтдаа уриатай энэхүү нэвтрүүлгийн 9 оролцогч хэрхэн архины хамаарлаа ялан дийлж, өөрчлөгдөн, шинэ амьдралд руу тэмүүлэхийг үзэгч та бүхэн Рояаль HD телевизээр 01 сарын 14-нөөс эхлэн Даваа-Баасан гарагуудад хүлээн авч үзээрэй.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 6 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 6 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 6 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 8 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 8 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 9 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 9 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 9 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 9 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 10 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 11 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 11 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 11 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 12 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 13 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 13 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 14 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 14 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 14 цагийн өмнө