ФЭЙСБҮҮКЭЭР ТАНИЛЦАЖ ХҮЧИРХИЙЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/02/01

Өнгөрөгч онд цахим орчинд бага насны охид фэйсбүүкээр бусадтай танилцаж, хүчингийн хэргийн хохирогч болох тохиолдол нийслэл хотод олон гарсан билээ. Цахим орчин ашиглан дэлгэцний цаанаас уран гоё үгээр хуурч, насаа нуун уулзаж, охидыг бузарлан өөрийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангагчид гаршсан. Хүчирхийлэгчид охидтой үеийн мэтээр харилцаж итгэлийг олж, хамт хоолонд орох, кино үзэх санал тавих, үерхэх зэрэг шалтгаанаар уулзаж гэмт хэргийн хохирогч болгосон тохиолдол олон гарч буй. Фэйсбүүкээр танилцсан тэр найз чинь гэмт хэрэгтэн байх магадлал маш өндөр гэдгийг албаныхан анхааруулсаар байгаа юм. Он гарснаас хойш орон нутагт фэйсбүүкээр таницлсан бага насны охиныг хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, энэ сарын 19-ны өдөр Увс аймагт 14 настай эмэгтэй М нь фэйсбүүкээр танилцсан эрэгтэй 20 настай О гэгчид хүчирхийлүүлсэн байна. Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх 20 настай О нь бага насны хүүхэдтэй зориудаар дотно харилцаа үүсгэж улмаар насаа нууж танилцсан байгаа юм. Хэсэг хугацаанд харилцаж танилцсаныхаа дараа хуурч уулзан хүчирхийлээд хэргийн газраас зугтаасан байна. Одоогоор дээрх этгээдийг Увс аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байгаа гэлээ.

Мөн нэгдүгээр сарын 30-ны өдөр Архангай аймаг "Эрдэнэбулган суманд тоотод тус тоотод суух эмэгтэй 12 настай М-г ... тоотод суух 19 настай эрэгтэй Т нь хүчиндэхийг завдсан гэх мэдээллийг 01:45-д авч, шалгаж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 4 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 4 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 5 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 5 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 6 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 7 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 7 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 8 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 8 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 8 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 9 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр