ЭНЭТХЭГ, ХЯТАДЫН ХАРИЛЦАА ХҮЙТРЭХ ХАНДЛАГАТАЙ БОЛОВ

Н.Мижидмаа
2019/02/11

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн бямба гарагт тус улсын зүүн хойд хэсгийн Аруначал Прадешт айлчилсан нь "тууштай эсэргүүцэл үзүүлсэн хэрэг" гэж үзэж буйгаа БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Уг нь Н.Модигийн тус нутагт айлчилсан нь ирэх тавдугаар сард болох олон нийтийн сонгуульд Бхаратия Жаната намыг дэмжихийг сонгогч түмэнд уриалах байлаа. Гэвч түүний ийнхүү хоёр орны хилийн маргаантай бүсэд айлчилсан нь Бээжингийн дургүйцлийг хүргэж, талуудын харилцаа хүйтрэх хандлагатай боллоо гэж олон улсын ажиглагчид анхааруулж эхэлжээ. Хятадын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлдээ "Хоёр орны харилцааг сайжруулах тал дээр Энэтхэгийн Засгийн газар БНХАУ-ын ашиг сонирхол, ач холбогдлыг харгалзан үзэж, хилийн маргаантай зурвас дахь асуудлыг дэврээж, харилцаанд сэв суулгахгүй байхад анхаарууштай" хэмээн сануулсан байна. Харин үүний хариуд Энэтхэгийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэл хийж, "Аруначал Прадеш нь Энэтхэгийн салшгүй нэг хэсэг мөн учраас манай удирдагчид улс орныхоо бусад нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчдогийн адил тус бүсэд ч гэсэн цагийн цагт айлчилсан хэвээрээ байх учраас БНХАУ-ын талаас хэт эмзэглэн хүлээж авах, түүгээр шатаглан элдэв маргаан өдөөхгүй байх нь чухал" хэмээн хатуухан хариу барьжээ. Энэтхэг, Хятадын уулархаг бүсийн газар нутгийн маргааны улмаас 1962 онд цэрэг зэвсэг хөдөлгөхдөө хүрснээс хойш талууд харилцаагаа эерүүлэх тал дээр олон арван арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдаг. Гэхдээ энэ хугацаанд хэд хэдэн маргаан үүссэнээс хамгийн сүүлийн жишээг нь дурдахад 2017 онд Гималайн уулс дахь хилийн зурвасыг булаалцалдан хоёр талын цэргүүд гал нээсэн удаатай. Нарендра Моди, Ши Жинпин нар өнгөрсөн онд нэг бус удаа уулзаж, худалдааны замаар хамтын ажиллагаагаа зузаатгах тал дээр санал бодол солилцож, олон талын тохиролцоонд хүрсэн. Гэвч Энэтхэгийн Засгийн газрын болон худалдааны салбарын төлөөлөгчид энэ тал дээр хэт хойрго хандсан хэвээр байгаа юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 12 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 13 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 14 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 14 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 15 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 15 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 15 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 15 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 17 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 17 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 17 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 17 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 18 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр