ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ДЭМЖЛЭГТЭЙ А.ЦЭРЭНСОДНОМ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙНА

Өнөрцэцэг
2019/03/26

1993 оноос хойш прокурорын анхан шатны байгууллагаас эхэлж ажилласан Александрын Цэрэнсодномыг Монгол Улсын Ерөнхийлөгч УЕП-ын орлогчийн албан тушаалруу зүтгүүлсэн юм. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг тус асуудлыг хэлэлцээд А.Цэрэнсодномыг судлах зорилготой буцаажээ. УЕП-ын орлогчид горилогч А.Цэрэнсодном нь сонирхолтой намтар, түүхтэй нэгэн ажээ. Түүнд прокурорт ажиллаж үзээгүй газар гэж бараг байхгүй гэдэг нь түүний намтраас харагдана. Тэрээр 2003-2005 онд "Тээврийн прокурорын газар" орлогчоор ажиллаж байхдаа зам тээврийн ослын хэргийн шинжээчийн дүгнэлтийг мөрдөн байцаагчтайгаа нийлж будлиан хутгаж, хуурамчаар үйлдсэн хэрэгт унаж байжээ. А.Цэрэнсодном ажлаасаа халагдаж, мөрдөн байцаагч нь ял авсан байдаг. Прокуророос авилгын асуудлаар ажлаасаа халагдсан А.Цэрэнсодном шууд МХЕГ-т байцаагчаар ажилд ороод тэндээсээ "Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар" Хуулийн хэлтсийн даргаар ажилласан юм билээ. Тус газрын дарга Д.Батхуяг ял авсан дуулиантай жилүүдэд тэнд ажиллаж байгаад "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар томилогджээ. Тус үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудлаар шалгагдаад буй Б.Мөнхжаргалын оронд томилогдсон гэсэн үг. А.Цэрэнсодном 2016 прокурор хаалгыг дахин татаж орсон байдаг. Хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокуророор ажиллаж байна. 26 жилийн турш 12 ажлын байр сэлгэж албан тушаалд өгсөн уруудаж явахдаа А.Цэрэнсодном хоёр удаа алдаа гаргаж авилгын хэрэгт холбогдсон байдаг. Нэгийг нь дээр дурдсан, харин хоёрдох нь одоо эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. Бусдаас их хэмжээний мөнгө авч гадаадад сургуульд сурсан, бусдыг дарамталж авилга авсан гэдэг өргөдлийн дагуу тэрээр АТГ-т шалгагдаж байгаа юм байна. Тодруулбал А.Цэрэнсодном нь НПГ-т ажиллаж байхдаа иргэн Н-ээс бусдаар дамжуулан 154 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй асуудлаар хэрэг бүртгэл нээжээ. Дээр нь Монгол Улсын Үндсэн хуулинд УЕП-ын орлогчийг УЕП-ын саналыг үндэслэн томилох ёстой гэж заасан байдаг. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УЕПГ-ын дарга М.Энх-Амгалангийн саналыг сонсолгүй шууд УИХ-ын даргаруу ханджээ. Энэ нь үндсэн хуулийн зөрчил үүсэхээр байгааг эрх баригчид олж харсан бололтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина 13 цагийн өмнө
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай 15 цагийн өмнө
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй 16 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт 21 хэм дулаан 20 цагийн өмнө
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй Өчигдөр
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна Өчигдөр
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв Өчигдөр
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ Өчигдөр
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна Өчигдөр
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо Өчигдөр
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ Өчигдөр
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр Өчигдөр
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй Өчигдөр
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ Өчигдөр
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна Өчигдөр