Т.ЭРДЭНЭЧИМЭГ: МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД 20 ГАРУЙ ХҮН НЭР ДЭВШИЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/04/17

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөлийн гишүүдийн ээлжит сонголтын асуудлыг хэлэлцэх байсан ч асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлууллаа.

Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн сонгуульт хугацаа дуусч, шинээр нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд зарлагдсан юм.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн талаар тус зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн сэтгүүлч Т.Эрдэнэчимэгтэй уулзаж ярилцлаа.

-Одоогоор ТББХ-ны хурал эхлээгүй байна. Гишүүдийн ирц хүрэхгүй байгаа нь ямар нэгэн улс төрийн шалтгаан байна уу гэж харагдаад байна. Зөвлөлд нэр дэвшиж байгаа хүмүүст ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Яг үнэндээ би сэтгүүлчдийн хувьд тэгж хардаж байна. Гэхдээ аль нь улс төрийн намын дэмжлэгийг аваад байна вэ гэдэг тухайд бол мэдээлэл байхгүй. Би МҮОНРТ-д 20 орчим жил ажилласан. Үндэсний зөвлөл гэдэг бол манай Олон нийтийн радио, телевизийн хувьд уураг тархи. Би өөрөө бас эрх зүйч хүн. Тийм учраас хуулийг хэрхэн биелүүлэх вэ гэдэг дээр манай сэтгүүлчдийн дуу хоолой бас их дутдаг.

Ний нуугүй хэлэхэд 2005 онд манай Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдсан. 2006 оноос анхны Үндэсний зөвлөлийн гишүүд томилогдон ажилласан байдаг. Үндэсний зөвлөлийн таван гишүүний хугацаа дууссан учраас энэ удаа Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэг нэр дэвшигч, Засгийн газраас нэг нэр дэвшигч, УИХ гурван нэр дэвшигчийг санал болгож сонгоно.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр 20 орчим хүний материал ирсэн байна. Үүнээс Байнгын хороо гурван хүнийг сонгож, Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм.

МҮОНРТ өнөөдрийг хүртэл олон нийтийн дуу хоолой болж чадахгүй байна. Аль нам засгийн эрхэнд гарснаас шалтгаалж тухайн байгууллагын Ерөнхий захирал болон дэд захирлууд өөрчлөгдөж байна. Тэгээд олон нийтийн эрх ашгийг хөндөж эхэлдэг. Хуулийг дээдэлдэггүй. Ингээд гараад байдаг шүүмжлэлийг би дотор нь ажиллаж байсан сэтгүүлчийн хувьд бол бодитой шүүмжлэл гэж харж байгаа.

Энэ шүүмжлэлийг гаргахгүй байх эрх бүхий субьект нь бол Үндэсний зөвлөл. Үндэсний зөвлөл хуулийг хэрэгжүүлэх, хуульд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Зөвлөлд тал талын хүмүүс багтана. Төрийн бус байгууллагууд гишүүдийг нэр дэвшүүлнэ гэсэн хуулийн заалт байгаа. Үндэсний зөвлөлд нэр дэвшиж байгаа хүмүүс хэдийгээр хуулийн дагуу ТББ-аас нэр дэвшиж орж ирж байгаа ч нэр дэвшигчдийн нэрийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газраас оруулаад ирэхээр энэ нь өөрөө тэгш байдлыг хэр хангах вэ гэдэг нь сонин болоод явчихаж байгаа юм.

Энэ бол радиогийн дөрвөн суваг, телевизийн 5-6 сувагтай, 700 ажилтантай өнөр айл. Монголчуудын оюун санааны сэтгэлгээний түүчээ болсон 50 гаруй жилийн түүхтэй телевиз, 80 гаруй жилийн түүхтэй радиод бол үнэхээр олон нийтийн төлөө ажиллая гэсэн сэтгэлтэй уран бүтээлчид бол байдаг.

Өнөөдөр ямар нэгэн томилгоо болоход заавал улс төр орж ирж байна. Сэтгүүлчид рүү хүртэл улс төр орж ирж байна. Үүнийг бол халах ёстой. Энд хяналт тавих байгууллага нь бол Үндэсний зөвлөл. Тийм учраас би сэтгүүлчийн хувиар Үндэсний зөвлөлд нэрээ дэвшүүлсэн. Одоо Байнгын хорооноос шийдвэр яаж гарахыг л харж байна. Үнэхээр олон нийтийн эрх ашгийг дээдлэнэ гэх юм бол Олон нийтийн радио телевизийн хуулийг л дээдлэх ёстой.

Энд л хяналт тавих ёстой. Тэр гал тогоонд байж байсан, буцалж байсан, уур амьсгалыг мэдэрч байсан хүмүүс л үүнийг гаргаж ирнэ үү гэхээс дотор нь ажиллаж байгаагүй хүмүүс бол тэр доор юу болоод байгааг мэдэхгүй шүү дээ. Нэг захирал орж ирээд нэг юм хэлнэ. "Аа тийм байна" гээд л сууж байна. Улиралд нэг хуралдахтай үгүйтэй ийм унтаа Үндэсний зөвлөлтэй баймааргүй байгаа юм.

-Үндэсний зөвлөлд 20 гаруй хүн нэр дэвшиж байгаа юм байна. Тэднээс таван хүнийг сонгоно. Нэгийг нь Ерөнхийлөгчийн зүгээс, нэг нь Засгийн газраас нэр дэвшиж байгаа. Үлдсэн гурав нь УИХ-аас дэмжлэг авах ёстой. УИХ-аас санал болгох гурван хүнийг МАН-аас хайрцаглаад оруулаад ирсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Албан ёсоор бол мэдэхгүй байна. Би бас ийм л мэдээлэлтэй байж байна. УИХ-ын харъяалах ТББХ-нд ирсэн 20 орчим хүн байна. Тэд бас шударга өрсөлдөнө, гишүүдээс санал авна гээд харж байгаа байх. Гишүүд асуудалд хэр шударга хандах вэ гэдгийг тэд хараад хүлээж байна. Манай сэтгүүлчид ч харж байна.

Гишүүдийн кноп ямар байх юм. Эсвэл үнэхээр нам нь хайрцаглаад "За, энэ гурван хүнийг л дэмж. Намын Удирдах зөвлөлийн шийдвэр шүү" гэсэн байгаа юу гэдгийг олон нийт ч удахгүй харах байх. Миний хувьд олон нийтийг төлөөлсөн сэтгүүлчийн хувьд энийг харна. Ямар хэмжээний улс төр орж ирэх нь вэ гэдгийг ч харна. Надад бол ямар нэгэн улс төрийн дэмжлэг бол байхгүй. Цэвэр өөрийн үнэлэмжээр, МҮОНРТ-д 20 жил ажилласны хувьд энд болохгүй байгаа асуудлыг өөрчлөхийн тулд нэрээ дэвшүүлсэн.

-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшиж байгаа хүмүүсийг улс төрийн намаас нэр дэвшүүлж байгаа гэхээр гайхаад байна л даа. Тэр намаас нэр дэвшиж орж ирсэн гишүүн очоод нэр дэвшүүлсэн намаа магтан дуулах, мөрийн хөтөлбөрийг нь сурталчилах чиглэлтэй, үүрэгтэй, ийм зорилготой очих болж байна уу?

-Ер нь хардах өнцгөөс харвал тийм л байгаа. Хуулийн дагуу бол УИХ-ын Төрийн байгууллагын байнгын хороонд сэтгүүл зүй, боловсрол ч гэдэг юм уу энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд УИХ-аас томилогдох Үндэсний зөвлөлийн гишүүнийг нэр дэвшүүлж байгаа гэдгээ мэдэгдэж, нэр дэвшигчдийн материалыг хүргүүлдэг.

Засгийн газарт бол эдийн засаг, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд, Ерөнхийлөгчид Шинжлэх ухаан, соёл урлаг, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд нэр дэвшигчийг санал болгодог. Нэр дэвшигчийг энэ субьектууд тодруулаад оруулаад ирж байгаа нь яаж ч бодсон ямар нэгэн улс төрийн нөлөө, хамаарал байгаа гэж хардахад хүргэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 26 минутын өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 32 минутын өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 51 минутын өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 1 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 2 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 2 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 6 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 7 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 7 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Хүүхдийн парк ажиллаж эхэллээ Өчигдөр