ГУДАМЖИН ДАХЬ БОЛООД СЭТГЭЛГЭЭН ДЭХ ХОГНООСОО САЛЦГААЯ


"Баянзүрх дүүрэг хогондоо дарагдсан, саарал дүүрэг" хэмээн хотын дарга С.Амарсайхан шүүмжилсэн. Манай сурвалжлах баг өнөөдөр хогондоо дарагдсан хэмээн цоллогдоод байгаа тус дүүргээс сурвалжилга бэлтгэсэн юм.

Бяцхан дурсамж

Өвөө маань хогны машин ирэхээр халуун цай, талх, хиам барьж гараад ачигч, жолооч 2-т өгөөд, хогоо ачуулаад явуулдаг байлаа. Тэгээд "үс толгой, хувцас хунар нь авах юмгүй үнс тоос болсон энэ хүмүүсийн ачаар бид цэвэрхэн байгаа юм шүү" гэж хэлдэг байсан юм.

Гэтэл өнөөдөр, хогны асуудал сурвалжлан явахад байдал эсрэгээрээ мэт санагдсан. Тодруулбал, хогны машин ирээд хог ачиж байхад зарим хүмүүс ууттай хогоо аваачаад жалга руу асгадаг, өнөөдөр хогоо ачуулчихаад маргааш нь ТВ-д "хог ачихгүй хэдэн сар боллоо" гэж ярьдаг гэх юм. Бид гудамжин дахь хогноосоо гадна сэтгэлгээн дэх хогноосоо салах цаг болжээ.

24800 ӨРХ, 1100 ААН-ИЙН ХОГИЙГ 80 АЖИЛЧИН ЦЭВЭРЛЭДЭГ

Баянзүрх дүүрэгт нийслэлийн нийт хүн амын 24 хувь нь оршин суудаг, 28 хороотой. Хороодыг 4 хэсэг болгон 4 нийтлэг үйлчилгээний газар /НҮГ/ хариуцан цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг байна. Бидний зорин очсон эхний газар бол БЗД-ийн 5-р хороо, Монелын эцэст байх "Нийтлэг үйлчилгээний газар-3" Тэд байшин хороодод 5-6 цагийн хороонд, гэр хороололд 8-9 цагийн хооронд ажлаа эхлүүлдэг. Айл өрх, аж ахуйн нэгжийн хогийг график хуваарийн дагуу тээвэрлэдэг байна. Тус НҮГ-ийн инженер Ө.Энхсайхантай ярилцлаа.

ХОГ АЧИЖ БАЙХАД ХОГОО ЖАЛГА РУУ АВААЧААД ШИДДЭГ АЙЛУУД ИХ БАЙНА

БЗД-ийн "Нийтлэг үйлчилгээний газар-3"-ийн инженер Ө.Энхсайхан "Бидний хувьд хог ачих хугацаат хуваариас хоцорч хогоо ачсан тохиолдол ховор. Манай ажлын гол садаа бол улстөр. Бидэнд нам ямар ч хамаагүй. Хийх ёстой ажлаа хийгээд явж байхад намын хамааралтай зарим айлууд ажлыг маань их харлуулдаг. Энэ л ажлын маань бэрхшээл болдог доо. Өөр бас нэг асуудал нь бүх автомашинуудын маань ашиглалтын хугацаа дууссан тул эвдрэл их. нэг машин эвдрэхэд л бусдынх нь ачаалал нэмэгдэж, хуваарь тасрахад хүрдэг. Гэхдээ бид монголчлохыгоо сонголчлоод засч янзлаад, хуваарь ёсоор ажлаа хийж байна. Үүнийг иргэд маань ойлгож, хогоо хашаанаасаа гаргаж хаяхгүй, хогшны машиныг очих үед нь ачуулчихаад байвал ямар ч асуудал үүсэхгүй гэдгийг л хэлмээр байна" гэлээ.


БИДНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮГҮЙСГЭЭД БАЙГААД НЬ ХААЯА УРАМ ХУГАРДАГ

Бид Баянзүрх дүүргийн 5, 14, 19, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрээр явж, сурвалжилсан. Өнөөдөр нийслэл даяар их цэвэрлэгээний өдөр тул хаа сайгүй орчин тойрноо цэвэрлэсэн хүмүүс байлаа. Бид 19-р хороонд төлөвлөгөө ёсоор хог ачиж байсан ажилтнуудтай уулзаж, ярилцсан юм. Тэд сүүлийн үед улстөрийн хүрээнд яригдаж буй "Хогондоо дарагдсан дүүрэг" гэх бухимдалтай хандаж байсан. Учир нь төлөвлөгөө тасарч, хог овоорсон зүйл байхгүй. Графикийн дагуу ажлаа хийгээд явж байхад ямар дарга нар бидний ажлыг үгүйсгэн ярихад нь урам хугардаг гэдгээ хэлсэн.

"НҮГ-3"-ЫН ДАРГА ӨЛЗИЙСАЙХАН: НЗД-ЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨР СОНГУУЛЬ ХИЙХИЙН ОРОНД ХОГНЫ ХЭДЭН МАШИН АВААД ӨГСӨН СӨН БОЛ

БЗД-ийн "Нийтлэг үйлчилгээний газар-3" нь хариуцсан долоон хорооны 24850 өрх, 1034 аж ахуйн нэгжийн хогийг 15 автомашин 80 орчим ажилчдынхаа хүчээр цэвэрлэж, ачдаг. Тус НҮГ-3-ын дарга Э.Өлзийсайхан нийслэлийн шинэ засаг дарга С.Амарсайханы "Хогондоо дарагдсан, сааралтсан дүүрэг" гэх тодотголыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Их цэвэрлэгээний энэ өдөр нийслэлийн иргэд ч гар бие оролцон, хүрз, ухуур барьж, орчин тойрноо цэвэрлэж байна. Тэд ийнхүү хамтран ажиллахдаа цэвэрхэн болсон орчнрр харж баярлан, хөршүүд хоородоо танилцаж, халуун дулаан үгс ярилцаж байна. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлэн, нэгтгэдгийн жишээ энэ юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ 15 минутын өмнө
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах 22 минутын өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 39 минутын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна 52 минутын өмнө
Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО 2 цагийн өмнө
Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал 3 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна 3 цагийн өмнө
Намьяанжугийн гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ 3 цагийн өмнө
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна 3 цагийн өмнө
Эмийн түр хороог татан буулгаж, УИХ-ын тухай хууль, Дэгийн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 4 цагийн өмнө
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно 4 цагийн өмнө
Маргаашаас Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 20 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 20 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 21 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 21 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 21 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 22 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 22 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 22 цагийн өмнө