ГЭР БҮЛЭЭРЭЭ ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХУДАЛДДАГ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ


Охид , эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн, цагдан хорьж, зорчих эрхийг нь хязгаарлаж, зодож, байнгын сэтгэлзүйн болоод бие махбодийн дарамтад байлган биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаж байсан нэг гэр бүлийн 4 гишүүн болох П.Загдсүрэн, О.Дарханбаяр, Ө.Дөлгөөнтуул, Ө.Гарьдмагнай нарт СХД дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5-10 жилийн хорих ял оноосон. Харин гэмт этгээдүүд хэргээ хүлээн зөвшөөрсөн ч, ялын жилийг бууруулах хүсэлтэйгээр давж заалдах шатны шүүхт хандсан байдаг.

Тэгвэл нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд, ялыг хэвээр үлдээсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, гэр бүлийн 4 этгээд тус бүрдээ хариуцсан үүрэгтэй. Эмэгтэйчүүдийг худалдан борлуулахад техник хэрэгслээр хангагдсан, зохион байгуулалттайгаар гэмт хэргээ үйлддэг байсан нь шүүхээр тогтоогдсон юм. Тэд 13-аас 38 насны эмэгтэйчүүдийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байсан бөгөөд хохирогч эмэгтэйчүүд биеэ үнэлж байх хугацаандаа жирэмсэлж, төрөн төртлөө худалдагдаж, төрснийхөө 8 хоногийн дараа ч зарагдсаар байсан нь шүүхээр тогтоогдсон. Түүнчлэн хүүхдийг нь салган өөр газарт байлгаж, "биеэ үнэлэхгүй бол хүүхэдтэй нь уулзуулахгүй" хэмээн сүрдүүлж, эмэгтэйчүүдийг үргэлжлүүлэн зарсаар байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 7 минутын өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 25 минутын өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 33 минутын өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 43 минутын өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 21 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 22 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 22 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 23 цагийн өмнө
+29 градус дулаан Өчигдөр
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/06
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05