НЭГ ӨДРИЙН ДОТОР 37 ИРГЭНИЙГ ЦААЗААР АВЧЭЭ

Н.Мижидмаа
2019/04/24

Саудын Арабын эрх баригчид өнгөрөгч долоо хоногт терроризмтой холбоотой 37 этгээдийг цаазаар авсан гэдгээ мэдэгдсэн байна. Дээрх иргэдийг "террорист экстремист үзэл баримтлалыг нэвтрүүлэх, террорист бүлэглэл бий болгох, нийгмийн амар тайван байдалд заналхийлсэн хэмээн буруутгаж, ялын дээд хэмжээ оноосон" гэж тус агентлагийн мэдэгдэлд онцолжээ.

Эдгээр этгээдүүдийн зарим нь Аюулгүй байдлын төв рүү дайрч, хэд хэдэн өндөр албан тушаалтнуудыг хөнөөсөн байна.

"Эмнести Интернэшнл" байгууллага тус улс өнгөрөгч онд 149 хүнийг цаазаар авсан хэмээн мэдээлжээ.

Ялын гүйцэтгэлийг нийслэл Рияд, Макка, Мадина хотноо гүйцэтгэсэн гэнэ.

Саудын Араб жилд хэр хэмжээний цаазын ял гүйцэтгэдэг гэх тоон мэдээллээ үргэлж нууцалдаг ч буруутай этгээдийг цаазаар авсан мэдээллээ төв агентлагаараа дамжуулан нийтэд түгээдэг билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 1 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 1 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 22 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 23 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 23 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр
+29 градус дулаан Өчигдөр
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 2026/07/06
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/06
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05