ҮХЦ-Д ЦАХИМ ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО БИЙ БОЛГОХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА


БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2017-2018 онд үзүүлэх хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох" төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.Үүнтэй холбогдуулан төслийн хаалтын ажиллагаа өнөөдөр /2019-4-25/ Үндсэн хуулийн цэцийн байранд боллоо.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд мөн БНСУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Жон Жэ Нам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын /КОЙКА/ Монгол Улс дахь суурин төлөөлөгч хадагтай Жу Хэн Нан болон албаны бусад хүмүүс оролцов.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, "Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах замаар Үндсэн хуулийн цэцийг цахим шүүх болгож, иргэний үндсэн эрхийн хяналт, баталгааг сайжруулах, Цэцийн үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэхэд төслийн гол зорилго оршиж байв. Мэдээллийн технологийн орчин үеийн ололтуудыг ашиглан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ирж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч бүртгэх, гишүүнд хуваарилах болон магадлан шалгах, Цэцийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэлх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд хэрэглэгдэх программ болон техник хангамжийн нэгдсэн системийг нэвтрүүлэн, архивын цахим сантай болж байна" гэдгийг онцлон тэмдэглэв.

Элчин сайд Жон Жэ Нам төслийн үр дүн, ач холбогдлыг үнэлж хэлэхдээ, "Өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэ төслийн хүрээнд цахим систем суурилуулах, тоног төхөөрөмжөөр хангах, сургалт явуулах зэрэг ажлууд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцтэй хамтран хэрэгжүүлсэн нь үр дүнтэй боллоо. Энэхүү төслөөр дамжуулан Монгол Улсад ардчилал, хуульт ёс бэхжиж, ард иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг чадавхи нь улам батжина гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Арга хэмжээний үеэр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ болон төслийг хэрэгжүүлсэн консорциумын төлөөлөчид иж бүрэн тоноглогдсон зориулалтын серверийн өрөө, орчин үеийн дуу дүрсний дэвшилтэд тоног төхөөрөмж бүхий "Цахим хуралдааны танхим", "Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны систем", "Цахим хуудас" зэрэг мэдээлэл технологийн сүүлийн үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд албан ёсоор хүлээлгэн өглөө гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 1 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 1 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 23 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 23 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 23 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр
+29 градус дулаан Өчигдөр
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 2026/07/06
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/06
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05