​ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ СЭТГЭЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛТАЙ БАЙНА

Н.Мижидмаа
2019/04/26

Суурин хэв маяг буюу хотын соёл нь бидэнд олон эерэг өөрчлөлтийг авчирсан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сөрөг үр нөлөө ч бий. Тухайлбал уур бухимдал стресс нь хүний биед муугаар нөлөөлдөг. СЭМҮТ-д хандаж буй иргэдийн гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгааг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа. Бид та бүхэндээ Анагаах ухааны доктор ,дэд профeccop мэдрэлийн эмч Д.Өлзийбаярын зөвлөгөө, яриаг хүргэж байна.

Сэтгэцийн өвчин, мэдрэлийн өвчин юугаараа ялгаатай вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхээр очоод буй олон хүн бий. Тэдний гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай. Түүнээс биш тэд бүгдээрээ сэтгэцийн өвчтэй гэсэн үг биш. Уцаарлах, бухимдах, хардах зэрэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалд хамаарна. Үүнээс болоод хүмүүс нөхцөл боломжийг ашиглаж чаддаггүй. Бусадтай үг зөрөөд, ойлголцохгүй байх, хэт бухимдах, бусдыг дайрч доромжлох зэрэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал. Бүх зүйлд сэтгэл ханамжгүй болох, идсэн хоол, үзсэн зүйлээсээ сэтгэл ханамж авахгүй байх зэрэг нь сэтгэцийн асуудалд хамаарна. Мэдрэлийн өвчин, сэтгэцийн асуудал хоёр хоёулаа тархины өвчин боловч тэс ондоо асуудал. Харин толгой өвдөх, толгой эргэх, татах, саажих, нүүр сулрах зэрэг нь мэдрэлийн асуудал болно.

Ер нь Мэдрэлийн өвчин юунаас болж үүсч байна вэ?

-Мэдрэлийн өвчний гол шалтгаан нь дотрын өвчний хүндрэл байдаг. Зүрх судас, чихрийн шижин, бодисын солилцооны эмгэгийн улмаас тархины хямрал үүсэх, нүүр ам мурийх гээд захын мэдрэлийн өвчин тусна. Мөн эмийн буруу хэрэглээнээс ч үүдэлтэй.

Түүнээс гадна үе мөчний өвчин намдаах эм бэлдмэлүүд нь эмгэг үүсгэж, танин мэдэхүйн өөрчлөлтөд нөлөөлдөг. Мэдрэлийн өвчин дотроо бие даасан унадаг татдаг өвчин, халдвараас үүдсэн өвчлөл, удам дамжсан мэдрэлийн системийг хөнөөдөг эмгэг гэж ч бий.

Тэнэгрэл гэж өвчин юм уу?

-Маш олон шалтгаанаас болж үүсдэг өвчин. Энэ өвчний үед оюуны чадвар буурна, ой тогтоолтоо алдана. Нас ахих тусам тархины тэжээл цусан хангамж буурах нь жам ёсны үзэгдэл. Гэхдээ тухайн насанд байх хэмжээнээс их байх нь асуудал болно. Тэнэгрэлийн хамгийн эхний шинж тэмдэг нь мартах. Ойрын болон холын ой тогтоолтоо алдаж, дурсамжаа мартах, таньдаг хүнээ танихгүй болох, чаддаг зүйлээ чадахгүй болох зэргээр илэрнэ. Мөн орон зайн баримжаа алдагдана. Энэ өвчнийг дэлхий нийтээр эрт оношлох л шаардлагатай байгаа юм. Манай улсад судасны тэнэгрэл харьцангуй өндөр. Энэ нь харвалтын дараа үүсч болно. Хүний тархи тэжээлээ алдахаар цайнд дүрсэн ёотон шиг болчихож байгаа гэсэн үг. Ой тогтоолт муудах мартамхай болох зэрэг тэнэгрэлийн өвчинд хорт бодис нөлөөлж байна. Тухайлбал, архи тамхины хэт их хэрэглээ, хөнгөн цагаан сав суулга, химийн бодис, агаар орчны хортой утаа хүртэл тэнэгрэлд хүрэхэд нөлөөлж байна. Мөн ахуйн үйлдвэрийн хорт бодисууд аажимдаа тэнэг болоход нөлөөлдөг.

Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Ажил хөдөлмөр эрхлэхгүй, гар хөлөө хөдөлгөхгүй байх тусам тэнэгрэлд хүрнэ. Гар хөл нь хөдөлж толгой тархи нь ажиллаж байх нь эрүүл байх үндэс. Өндөр настай хүмүүс өөрт тохирсон ажил хийж, хөдөлгөөнтэй байх тусам тэнэгрэлээс урьдчилан сэргийлнэ гэсэн үг.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 1 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 1 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 23 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 23 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 23 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр
+29 градус дулаан Өчигдөр
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 2026/07/06
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/06
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05