ӨЛСГӨЛӨНГӨӨР АСУУДЛАА ШИЙДҮҮЛЖ БОЛОХ УУ, С.АМАРСАЙХАН ДАРГАА


Өчигдөр НЗДТГ-ын үүдэнд эсгий дэвсэн арав гаруй хүн хэвтэв. Хоёр жилийн өмнө багш нарын цалинг нэмүүлэхээр жагсаал зохион байгуулж байсан Ч.Мөнхтуяа гэх /тухайн үедээ багш байсан/ эмэгтэй тухайн эсэргүүцлийг толгойлж байлаа. Тэрбээр багшлахаа болиод жил орчим хугацаа өнгөрч байгаа бөгөөд "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо"- г байгуулан, тэргүүлж, багш нарын татвараар ар гэр, амьдрал ахуйгаа авч яваагаа хэлсэн. Мөн тус холбооны тэргүүн Д.Мөнхбаатар ч багшийн мэргэжлээрээ ажилладаггүйгээ хэлэв. Өөрөөр хэлбэл, багш биш хүмүүсээр толгойлуулсан хэсэг хүн нийслэлийн багш нарыг төлөөлөн 200 орон сууцны квот шаардан өлссөн юм.

Тэгвэл "НЗДТГ өлсөгчдөөс айв уу" гэж эргэлзмээр хариу өгчээ. Тодруулбал "Та бүхэнтай уулзсан уулзалтын үеэр МУ-ын Хөгжлийн банкнаас таван жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр хүлээлгэн өгсөн 972 айлын орон сууцыг БХБ-ын сайдын тушаалаар тогтоож өгсөн төрийн алба хаагчдад ногдох 25 хувийн квотыг хуваарилахдаа нийслэлийн төрийн албаны салбар бүрт эзлэх хувиар тэнцүүлэн ногдуулах тухай ТА БҮХНИЙ САНАЛЫГ ХҮЛЭЭН АВАХААР ШИЙДВЭРЛЭСНийг үүгээр мэдэгдье" гэжээ. Энэ албан бичгээс тухайн холбооны шаардлага 972 орон сууцны хуваарилалтад нөлөөлөх нь тодорхой харагдаж байна.

Харин НЗДТГ-ын зүгээс "Өлсгөлөн зарласан багш нарын шаардлагыг хүлээн аваагүй. Тэдэнд орон сууцны квот олгохгүй" гэсэн тайлбарыг өгсөөр байна. Ингэхдээ, "нийслэл дэх нийт төрийн алба хаагчдыг 100 хувь гэж үзвэл 40 хувийг нь багш нар эзэлдэг гэх судалгааг "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо" хэлж байна.

972 орон сууцны 40 хувийг газар чөлөөлсөн иргэдэд зориулна. Тодруулбал, орон сууц барихад газраа чөлөөлсөн 380 гаруй иргэнийг оруулна. Үлдсэн 582 орон сууцыг түрээслэх болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрт хуваана. Түрээсийн орно сууцанд найман төрлөөр бүртгүүлж оролцож байгаа. Тэгвэл 582 орон сууцнаас төрийн алба хаагч нар 25 орон сууц авах боломжтой. Харин багш нар нийт төрийн алба хаагчдын 40 хувийг эзэлдэг гэвэл 10 орон сууц авах боломж байна. Үүний тулд "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо" нийслэл дэх багш нарыг төлөөлж чадаж байгаагаа бичгээр нотлох ёстой. Үүнийгээ нотлоод ирвэл, та бүхний саналыг судална гэдэг хариултыг өгсөн. Түүнээс биш тэдний шаардлагыг хүлээж авсан, орон сууцны квот амласан зүйлгүй" гэсэн тайлбарыг хэлж байна.

200 орон сууц шаардан хэвтсэн багш болон багш биш хэсэг хүн өнөөдрөөс нийслэлийн бүх багш нарыг төлөөлж байгаагаа батлахаар "аян замдаа гарсан" бололтой. Багш нар цалингаа нэмэгдүүлэх, нийгмийн хангамжаа сайжруулахаар удаа дараа жагсаал цуглаан зохион байгуулж, өлсгөлөн зарлаж, бүр сурагчдаа бүлтэлзүүлэн ажлаа хүртэл удаа дараа хаясан. Тэр бүрийд олон нийт дэмжин, Засгийн газраас шаардсаар өнөөдөрт ирсэн билээ. Харин нийслэлийн иргэн бүр оролцох боломжтой түрээсийн орон сууцнаас 200-г нэхэн өлссөнд нь иргэд төдийлөн таатай биш байна. Өөрөөр хэлбэл, өлсгөлөнгөөр асуудал бүхнээ шийдүүлэх, ялангуяа боловсролын салбарынхны ёс зүй, нэр хүндэд муугаар нөлөөлсөн үйл явдал гэж олон нийт дүгнэж байна.

Нөгөө талаас төрийн ажил чиг шугам, төлөвлөгөөний дагуу явдаггүй. Шүүмжлэл, жагсаал цуглаанаас айдаг Засаг дарга, түүний ажлыг хэрэгжүүлэгчид байгаад олон нийт бухимдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 1 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 2 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 3 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 3 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 20 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 20 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 20 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 22 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 23 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр
Дуу цахилгаантай бороо орно Өчигдөр
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр