Увс аймгийн Тариалан сумын "Бор хавцал" гэх нэртэй газарт хүн нас барсан байна гэсэн мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Тодруулбал, долдугаар сарын 29-ны өглөөний 05 цагт хэргийн газарт очиж шалгахад Улаанбаатар хотын харьяат эрэгтэй 31 настай А нь алт олборлож байх үедээ нүхэнд унаж газар дээрээ нас баржээ.
"Бор хавцал" гэх нэртэй газарт байрладаг алтны уурхай нь олон жил үйл ажиллагаагаа явуулсан уурхай байсан тул ухсан онгорхой нүх ихтэй тухай нутгийн иргэд мэдээлж байна. Талийгаач А нь өөрийн алт олборлодог байсан ухсан 32 метрийн нүх рүү унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна