ЭМГЭНЭЛ: ТҮҮНИЙ ШАГНАЛУУДААС ХАМГИЙН ҮНЭТЭЙ НЬ АРД ТҮМЭН АМИЙГ НЬ АВРАХЫН ТУЛД НЭГДСЭН ЯВДАЛ БАЙЛАА


Очбадрахын Дөлгөөн

(1996-2019)

МУ-ын сагсан бөмбөгийн спортын мастер Очбадрахын Дөлгөөн 2019 оны 7-р сарын 28-нд АНУ-ын Сан Франциско хотод хүнд өвчний улмаас таалал төгслөө.

О.Дөлгөөн нь Улаанбаатар хотын II төрөхөд 1996 оны 11 сарын 18-нд Очбадрах, Нямсүрэн нарын отгон хүүхэд болж мэндэлжээ.

Тэрээр бага наснаасаа эхлэн спортод дурлаж, улмаар 2008 онд Спортын Төв Ордны дэргэдэх Спортын дунд сургуулийн сагсан бөмбөгийн ангид 7-р ангиасаа элсэн орж, Монгол улсын спортын гавъяат дасгалжуулагч Дамба багшийн удирдлага дор шаргуу хичээллэн 2013 онд төгссөн.

Жилээс жилд авъяас чадвар нь ялгаран, өөрийн насны ангилалд жил бүр дүүрэг, хот, улсын чанартай сурагчдын болоод өсвөрийн насны уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, шагналт тэргүүн байрыг эзэлж байлаа.

Улмаар амжилтаа бататган, олон улсын тэмцээнд Монгол улсын нэрийн өмнөөс оролцох болж шинэ залуу үеийн хамгийн ирээдүйтэй авъяаслаг тамирчнаар нэрлэгдэж байсан нь саяхан.

Түүний амжилтаас дурдвал:

2012 онд Улаанбаатар хотод "U18 насны Азийн АШТ"

2013 онд ОХУ-д зохион байгуулагдсан Бүх Оросын нэрэмжит "КЭС БАСКЕТ"

2015 онд Бээжин хотод зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах 3*3 тэмцээнд шагналт V байр

2015 онд Монгол улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн дээд лигийн аваргын алтан цом

2016 онд АНУ-ын Кливленд хотод зохион байгуулагдсан "Continental Cup"

2017 онд "Nissan Дээд Лиг"-ийн дэд байр

2018 онд Индонезийн Жакарта хотод зохион байгуулагдсан "Азийн их наадам"-д Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай оролцсон.

2018-2019 оны Монгол улсын Оюутны аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан цом, 2019 оны хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан гээд бахдам амжилтуудыг ар араасаа гаргасаар ирсэн билээ.

О.Дөлгөөний амжилтыг төр засгаас үнэлж 2016 онд "Спортын мастер" цолоор шагнасан.

"Спортын бахархам амжилтаараа олон сайхан урмын үг, сайшаалын бичиг, дурсгалын зүйлээр шагнуулж байснаас хамгийн үнэтэй нь Монголын сайхан сэтгэлт ард түмэн хүүг минь харийн нутагт хүндээр өвдснийг дуулаад сэтгэл зүрхээрээ нэгдэн хүүгийн минь төлөө чин сэтгэлээсээ залбирч байсан явдал юм шүү.
Энэ талархлыг эмгэнэлд албан ёсоор багтааж өгөөрэй" хэмээн гэр бүлээс нь хүссэнийг энд хамтатгая.

Очбадрахын Дөлгөөний спортын бахархам амжилт, гал гаргасан эрч хүчтэй тоглолтууд, хөдөлмөр, хичээл зүтгэл, хамт олныхоо дунд нэр хүндтэй тусч өгөөмөр сэтгэл, хөөрхөн аашийг үүрд мөнх санан дурсана.
Монгол түмний хайр хүндэтгэлийн эзэн, эвлэн нэгдэхийн илэрхийлэл, МУ-ын сагсан бөмбөгийн спортын авьяаслаг тамирчин, сагсан бөмбөгийн спортын мастер Очбадрахын Дөлгөөн цэл залуу насандаа хүнд өвчний улмаас таалал төгссөнд түүний аав, ээж, эмээ өвөө, эгч нар, хамаатан садан, анд найз нар, баг хамт олон, хөгжөөн дэмжигчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо
(АНУ-ын Сан Франциско хот орчмын монголчуудын олон нийтийн байгууллага)

Тамирчин О.Дөлгөөнийг эцсийн замд үдэх ёслол 2019 оны
8-р сарын 5 -ны өглөө 7 цагт АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотын "San Francisco Columbarium & Funeral Home" сүмд болно.

Салах ёслолд оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.

Хаяг: 1 Loraine court San Francisco, CA 94118

Будаалга 10 цагаас "Great Mongolia" restaurant in San Francisco


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 35 минутын өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 44 минутын өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 1 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 2 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 2 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 2 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 18 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 20 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 22 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 23 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр