ЭМГЭНЭЛ: ААВ МААНЬ ЦЭРЭГ, ЭХ ОРНЫ ХҮҮ БАЙЛАА

16 цагийн өмнө

СУНДУЙЖАВЫН БАТТУЛГА /1949-2019/

Бидний хайрт аав Сундуйжавын Баттулга нь 2019 оны наймдугаар сарын 04-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Хань ижил, үр хүүхэд, ач зээдээ нөмөр нөөлөг болсон эрхэм хайртай хүнээ алдана гэдэг юутай их гарз, уй гашуу болдгийг үгээр хэлэхэд бэрх байна. Гэвч ахин төрлийг олохоор бурхны орныг зорьж буй хайрт аавынхаа араас харамсан гашуудах биш, харин түүний энэ насных нь туулж өнгөрүүлсэн, тэмцэж бүтээсэн амьдралын түүхийг дурсан санаж, ард түмэнтэйгээ хуваалцахыг хүсч байна.

Бидний аав 1949 онд Увс аймгийн Өндөрхангай сумын Жигжийн голын баруун тал Улаан толгойн өвөлжөөнд Сундуйжавын ууган хүү болж мэндэлсэн. Бага балчир насандаа эцэг эхийн хайр халамжинд өсч хүмүүжээд 1966 онд 10-н жилийн дунд сургууль, 1970 онд ЗХУ-ын Блогавенщенскийн Танкийн сургуулийг төгсөж, Дорноговь аймгийн Зүүнбаян суман дахь 138 дугаар ангийн галын бэлтгэлийн багшаар томилогдсон ажил амьдралын гараагаа эхэлсэн түүхтэй.

1973 онд Ардын армийн 036-р ангийн штабын орлогчоор, 1975 онд ЗХУ-ын академид сонсогчоор, 1978 оноос 098-р ангийн Штабын даргаар, 1979 онд 169-р ангийн хорооны захирагчаар, 1982 онд 256-р ангийн штабын дарга, захирагчийн орлогчоор 1990 онд Батлан хамгаалахын сайдын 170-р тушаалаар ардын цэргийн 032-р ангийн цэргийн албаны шуурхай бүлгийн даргаар ажиллаж байгаад мөн сайдын тушаалаар 1993 онд Цэргийн их сургуулийн штабын даргаар томилогдон хамт олондоо үлгэр жишээ болон хөдөлмөрлөж байлаа. Аав маань 1997 онд сайдын 16-р тушаалаар ЦИС-ийн багшаар томилогдон ажиллаж байгаад 1997 оны наймдугаар сарын 1-ний өдөр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон учир хурандаа цолтойгоор цэргийн албанаас бэлтгэлээр чөлөөлөгдсөн юм. Насаараа эх орноо хамгаалах, батлан хамгаалах салбарт хүчин зүтгэсэн ааваараа үр хүүхдүүд, шавь нар нь эгнэгт бахархаж явдаг.

Аав минь томилогдсон анги, салбар, нэгтгэлийнхээ ажлыг цаг ямагт чадварлагаар удирдан зохион байгуулж, залуу хойч үедээ өөрийн мэддэг чаддаг бүхнээ харамгүй зааж сурган эх орондоо чадварлаг эрсийг бэлтгэж байсан аав маань орчин үеийн мото буудлагын хороог зохион байгуулж, цэл зулуу 28 насандаа тусгай батальоны штабын даргаар томилогдож, 1987 онд "Зоргол-87" хэмээх хээрийн сургуулийг гурван үе шаттайгаар явуулж зэвсэгт хүчний түүхэнд мөнхрөн үлдсэн билээ.

Аавын минь Батлан хамгаалах салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь төр засаг үнэлж "Алтангадас" одон, "Цэргийн хүндэт" медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиар тус тус шагнасан юм.

Бидний аав Монгол цэргийн уламжлалаа дээдэлдэг, цэргийн хэргийн өндөр боловсролтой, шулуун шударга, зарчимч, эх оронч, алсын хараатай, аливаад нягт нямбай, ажилсаг хичээнгүй, хөдөлмөрч, хүнэлэг сайхан сэтгэлтэй, энэрэнгүй нэгэн байлаа. Түмэндээ нэртэй олондоо хүндтэй явсан аавын минь ухаарал, урам хайрласан үг, халуун дулаан инээмсэглэл, зааж сургасан бүхэн, гэгээн дүр төрх тань сэтгэлд зүрхэнд минь үүрд мөнх хоногшин үлдэх болноо.

Хайрт хань, халамжит аав, буянтай буурал өвөө, ах дүү, найз нөхдийнхөө нөмөр нөөлөг, өмөг түшиг, тулгуур болсон аав минь тэнгэрийн орондоо амар амгалан морилдоо. Үр хүүхэд бидэндээ эргэж төрөөрэй хайрт аав минь. Ум ма ни бад ми хум


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Зогсоолын хүрэлцээ хангалтгүй сүлжмэлийн үйлдвэрийн ойролцоо далд зогсоол зохион байгуулна 10 цагийн өмнө
СЕХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн эрхлэгч арын өрөөгөөр яах юм бэ 11 цагийн өмнө
Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа 11 цагийн өмнө
Казахстанд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ 12 цагийн өмнө
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна 12 цагийн өмнө
Танилц: Энэ зун ХАЛУУН УС хязгаарлах хуваарь 12 цагийн өмнө
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо 13 цагийн өмнө
Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ 13 цагийн өмнө
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа 14 цагийн өмнө
ГЕГ: Нүүрсний экспорт 27%-аар, суудлын автомашины импорт 2.3 дахин нэмэгдсэн 15 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өссөн 16 цагийн өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 16 цагийн өмнө
М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье 16 цагийн өмнө
Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан 16 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд "ажиллахгүй" 17 цагийн өмнө
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав 17 цагийн өмнө
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 17 цагийн өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 18 цагийн өмнө