” VERSACE” ХЯТАДЫН ЭРХ БАРИГЧДААС УУЧЛАЛ ГУЙЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/12

Дэлхийд алдартай "Versace" брэнд нь БНХАУ-ын захиргааны зарим нэгжийг тусгаар улс гэж заасан футболка, юүдэнтэй цамц худалдаанд гаргасны төлөө Хятадын эрх баригчдаас уучлал гуйсан тухай "China Daily" сонин мэдээлж байна.

Алдаатай бичээс бүхий цамцан дээр Хонконг, Макао тусгай дүүргүүдийг тусгаар улс гэж тэмдэглэсэн байжээ. Иймд "Versace" брэнд нь уучлал гуйхдаа "Энэ бол бидний гаргасан алдаа бөгөөд үүнээс болж гарсан үр дагаварт гүнээ харамсаж байна. Бид Хятадад хайртай, түүний газар нутгийн болон үндэсний тусгаар байдлыг хүндэлдэг" гэжээ. Алдаатай бичээстэй бүх цамцыг буцаан татаад устгасан гэдгээ "Versace" мэдээлжээ.

Үүнээс өмнө "Dolce&Gabbana" брэнд нь савхаар пицца, шпагетти идэх гээд чадахгүй байгаа хятад жүжигчинтэй бичлэг цацаад буруудсан тохиолдол гарч байсан юм. Энэ бичлэг гарсны дараагаар Хятадын хэрэглэгчид "Dolce&Gabbana"-г арьсны өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхсан үзлийг сурталчилсан гэж хүчтэй шүүмжилсэн юм. Үүнээс болоод олон алдартнууд тус брэндтэй хамтарч ажиллахаас татгалзаж, Шанхайд зохиогдох гэж байсан том арга хэмжээ нь цуцлагдсан. Улмаар Хятадын хамгийн том интернент дэлгүүрүүд тус брэндийн бүтээгдэхүүнийг борлуулахаас татгалзахад "Dolce&Gabbana" брэндийн бүх л бүтээгдэхүүний борлуулалт нэлээд унасан юм. Үүний дараа брэндийг эзэмшигч ах дүү Доменико Дольче ба Стефано Габбана нар нь Хятадын хэрэглэгчдэд хандан хятад хэл дээр албан ёсоор уучлал гуйж байсан юм.

Хятадын эдийн засгийн хүч өсөн нэмэгдэхийн хэрээр иргэдийнх нь худалдан авах чадвар ч эрс нэмэгдэх болсон. Улмаар тус улс нь дэлхийн хамгийн том бөгөөд худалдан авах чадвар хамгийн сайтай зах зээл болж хувираад байгаа. "Dolce&Gabbana", "Versace" зэрэг тансаг зэрэглэлийн өндөр үнэтэй бүтээгдэхүүн зардаг комданиудын хувьд Хятадын зах зээл нь хамгийн том, идэвхтэй өсөн нэмэгдэж байгаа зах зээл юм. Энэ зах зээлийн алдах нь бараг дампуурсантай адил зүйл болно гэж шинжээчид үздэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 3 минутын өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 22 минутын өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 55 минутын өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 1 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 3 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 16 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 17 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 20 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 23 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр