Энэ жилийн улсын наадамд шөвгөрсөн 16 бөхийн хоёр бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх мэдээллийг үнэн болохыг Бөхийн салбар хорооноос мэдэгдээд байна. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдээс авсан шинжилгээний хариу гарсан тул шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн гэдгийг мэдэгдсэн. Бөхчүүд допинг хэрэглэсэн эсэх асуудлыг тэр дундаа хэн гэдэг бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн гэдгийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос зарлах ёстой ч өнөөдрийн байдлаар тухайн хороо ямар ч мэдэгдэл хийгээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна