БӨХ СОНИРХОГЧ Ш.ОТО: МОНГОЛ БӨХ-ДОПИНГ

Н.Мижидмаа
2019/08/13

Монголын Үндэсний бөх болон Улсын их баяр наадам (УИБН)-ыг зохион байгуулах хороо (ЗБХ) болон Үндэсний бөхийн салбар хороо үе үедээ допинг илэрсэн бөхчүүддээ адил тэгш хариуцлага тооцож ирээгүй. Бүр заримд нь огт хариуцлага тооцоо ч үгүй явж ирсний балаг нь асуудлын гол юм. Мөн үүн дээр тухайн асуудал гаргасан бөхчүүдийн нутгийн нэр нөлөө бүхий улс төрчид, бизнесийн мөнгөтэй нөхдүүд оролцож ирснээр улам бохирдуулсан гэж үзвэл зүйд нийцнэ.

Хэзээнээс эхэлж илэрсэн:

1. 2002 он. Улсын наадам А. Сүхбат дархан аварга Төв анаболик стеройд

2003 он. Улсын наадам Ду.Батбаяр улсын начин Говь-Алтай анаболик стеройд

2004 он. Ц. Мягмарсүрэн улсын заан Ховд анаболик стеройд

2006 он. Улсын наадам Д. Рагчаа улсын начин Архангай анаболик стеройд Г. Эрхэмбаяр улсын начин Сэлэнгэ анаболик стеройд

2009 он. Улсын наадам Ц. Сумъяабээс улсын начин Завхан анаболик стеройд

Б. Соронзонболд улсын заан дексаметазон

Эдгээр бөхчүүдийнх улсын наадмаар илэрсэн бөгөөд ямар ч хариуцлага тооцоогүй болно. Харин 2006 онд Д. Рагчаад 6, 7-ын даваанд тахим буулгасан Ш. Уламбаяр улсын харцага, Ц. Магалжавт улсын заан цол, 5-ын даваанд унасан Улсын начин Р. Ганхуяг өсөх идэр чимэг. Энд нэг тайлбар хэлэхэд Ш. Уламбаярт 2016 онд 2006 онд 6-ын даваанд Д. Рагчаад унасан шалтгаанаар улсын харцага цолыг нөхөн олгосон байдаг. Гэтэл одоогийн бөхчүүдийн эрэмбээр тэрээр 2 удаа 6 давсан амжилтаар эрэмбэлэгддэг. Учир явдлыг ухахаар 2004 оны наадмаар 6-ын даваанд түүнтэй барилдсан Ц. Мягмарсүрэнгээс мөн допинг илэрсэн байдаг. Энэ шалтгаанаар улсын начин Н. Бүрэнбаатарт өсөх идэр чимэг хүртээхээр Ш. Уламбаярын асуудал давхар боссон бололтой юм билээ. Мөн л энэхүү 2004 оны асуудал хэзээ, хэрхэн шийдэгдсэн нь бүрхэг. Мөн бөхчүүдийн эрэмбэнд Улсын гарьд Д. Рагчаагийн 2006 оны 7 давсан, Улсын заан Ц. Мягмарсүрэнгийн 2004 оны 6 давсан амжилтыг хасахгүйгээр тооцоод яваад байдаг. ОУ-д мөрдөгддөг дүрэм, МУ-ын Улсын баяр Наадмын тухай хуулиараа бол допинг илэрсэн бөхийн (тамирчны) амжилтыг хүчингүй болгож түүнд унасан ( ялагдсан ) бөхөд ( тамирчинд ) цол, зэрэг, амжилтыг нөхөн олгодог дүрэм, журам, хууль таг гажуудсан байгаа юм. 2009 онд Ц. Сумъяабээс, Б. Соронзонболд нарт олгосон чимгийг хүчингүй болгож тэдэнд өвдөг шороодсон Б. Ганбат, Д. Баасандорж нарт чимэг нэмсэн.

2. 2011 он. Улсын наадам Г. Алтангэрэл улсын начин Ховд анаболик стеройд Ц. Цогбаяр улсын начин Ховд анаболик стеройд Энэ хоёр бөхийн цолын хасахгүй, 2 жил барилдах эрхийн хассан. Тэдэнд 5-ын даваанд тахим буулгасан бөхчүүд нь нутгийн ах заанууд нь байсан. Мөн тухайн үед ЗАРЛИГ гаргадаг N1 хүн ч мөн нутгийнхан хүн байсан нь зол болсон бололтой юм билээ.

2012 он. Улсын наадам Х. Мөнхбаатар улсын арслан Хөвсгөл анаболик стеройд

Б. Сугаржаргал улсын начин Өвөрхангай анаболик стеройд

Мөн цол чимгийн хасаагүй бөгөөд 3 сар барилдах эрхийн хассан. Энэ 4 бөхөөс адилхан анаболик стеройд илэрсэн ч 2-ийн 2 жил, 2-ийн 3 сараар эрх хассан.

3. 2014 он. Улсын наадам Б. Суманчулуун улсын начин Говь-Алтай анаболик стеройд

Н. Адъяабат улсын начин Архангай анаболик стеройд

Дээрх 4 бөхийн адил анаболик стеройд. Яг л ижил бодис илэрсэн атал цолын хасаад, 2 жилээр эрхийг нь хасчихсан.

4. 2016 он. Улсын наадам Б. Баатарцол Баян-Өлгий мелдониум Б. Ганзориг Увс анаболик стеройд Энэ 2 бөхийн цолыг хасч, 2 жил барилдах эрхийн хассан ч шүүхийн шийдвэр гарч цол нь хэвэндээ үлдсэн. 2 бөх 2 жил барилдаагүй.

Тодотгол: Б. Баатарцолоос илэрсэн мелдониум гэдэг бодис бол ОУ-ын допингыг жагсаалтанд бүх цаг үед хориглосон төрөлд багтдаг. Энэхүү бүх цаг үед хориглосон төрлийн бодис илэрвэл ОУ-д бүх насаар нь уралдаан, тэмцээнд оролцох эрхийг хасах хүртэл хатуу чанга арга хэмжээ авдаг.

5. 2018 он. Улсын гарьд Ө. Бат-Орших, Улсын заан Б. Соронзонболд, Улсын начин Э. Даш, аймгийн хурц арслан Б. Номиндалай, аймгийн арслан Пүрэвсүрэн, сумын заан С. Майнбаяр нараас улсын наадмын бус үед заалны барилдааны үед авсан шинжилгээгээр хориотой бодис илэрсэн. Үүнээс Ө. Бат-Орших, Улсын начин Э. Даш, аймгийн хурц арслан Б. Номиндалай, сумын заан С. Майнбаяр нарт 2 жил барилдах эрх хасах шийдвэр гараад эдгээр бөхчүүд шийдвэрийг мөрдөөд явж байгаа бөгөөд Улсын гарьд Ө. Бат-Орших ( Увс), Улсын заан Б. Пүрэвсайхан (Ховд), Улсын начин Э. Даш (Дундговь), аймгийн хурц арслан Б. Номиндалай (Сүхбаатар), сумын заан С. Майнбаяр (Архангай) нараас допингийн шинжилгээ авсан болон хариуцлага тооцох дүрэм, журам тодорхой болоогүй, хуулийн заалт байхгүй үед явагдсанд маргаан үүссэн билээ. Энэ хүрээнд эрх хасах нь УИБН-ын тухай хууль, МҮБХ-ны дүрмэнд зохицуулагдаагүй гэж үзэж шүүхэд хандаж улмаар шүүхийн шийдвэр тэдний талд гарсан ч МҮБХ ( МҮБХ-ны тэргүүлэгчдийн олонх болон тэргүүн нь шүүхийн шийдвэр бөхчүүдийн өргөдлийг харгалзаж хугацаанаас нь өмнө барилдуулах шийдвэр гаргасан ч тун удалгүй байр сууриасаа эргэж буцсан ), бусад бөхчүүдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарснаар улсын наадам болон бусад томоохон барилдаанд барилдахгүй байгаа. Энэ нь МҮБХ-ны удирдлага солигдох, мөн маргаантай байх үе таарч бүр даамжруулчихсан. Мөн энэ үед допинг илэрсэн гэх улсын заан Б. Соронзонболд, аймгийн арслан Т. Пүрэвсүрэн нарт ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй бөгөөд Б. Соронзонболд барилдсаар яваа бөгөөд Т. Пүрэвсүрэн нь огт барилдахгүй байгаа.

6. 2018 он. Улсын наадам Н. Ганбаатар улсын гарьд Говь-Алтай А. Цацабшир улсын харцага Дорноговь Амжилтыг нь хүчингүй болгож улсын гарьд Н. Ганбаатарт өвдөг шороодсонаймгийн хурц арслан Б. Эрдэнэхүүд улсын начин цол, улсын харцага А. Цацабширт унасан улсын начин Ч. Хөхчирэнгэрт өсөх идэр чимгийг 2019 оны 7 сард нөхөн олгосон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 7 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 8 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 8 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 8 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 8 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 9 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 10 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 10 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 11 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 11 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 11 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 12 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 12 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 13 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 14 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 14 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 14 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 14 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 15 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 16 цагийн өмнө