Өөрийн төрсөн ээж болон, хойд аавыгаа хутгалан хүнд гэмтээсэн хэрэг Булган аймагт гарчээ. Тодруулбал, наймдугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Хангал суманд 54 настай ээжийгээ, 69 настай хойд аавыгаа 25 настай эрэгтэй А гэгч хутгалан танхайрсан байна.
Хэрэг гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдсэн бөгөөд төрсөн ээж болох 54 настай Д г дал хэсэгт нэг удаа, баруун гарын суга хэсэгт нэг удаа хутгалжээ. Мөн ээжийнхээ уруулыг хутгаар сэтэлж хүнд гэмтэл учруулсан байгаа юм. Түүнчлэн танхайрсан үйлдлийг таслан зогсоохоор завдсан хойд аав болох 69 настай Б г баруун гарын шуун хэсэгт нэг удаа хутгалсан байна. Одоогоор сэжигтэнг саатуулан, үйлдсэн хэргийг нь материалжуулан Булган аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна