Н.БАЯРСАЙХАН НАРЫН ХЭРЭГ ЗАДАРЧ, ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЛАА


Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байхдаа бусдыг хясан боогдуулах замаар тэрбум гаруй төгрөгийн авлига авсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 25 хүнд холбогдох нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хуралд 25 шүүгдэгчийн зургаа нь оролцсон бөгөөд тэд нийт 27 өмгөөлөгчтэй байсан юм. Мөн шүүх хуралд авлига өгч, төрийн үйлчилгээ авсан иргэн, ААН-ийн төлөөлөл, прокурор Р.Батнасан, Н.Ням-Очир нар улсын яллагчаар оролцсон.

Энэ хэргийн анхан шатны шүүх хурлаар Н.Баярсайханы авлигаар олсон мөнгийг улсын орлого болгож, 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Харин Э.Аззаяагийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон юм. Тэгвэл прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичсэнээр ийнхүү хэрэг үргэлжлэн шалгагдаж байна. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн 22.4.5, 22.5.1, 22.5.3 дахь зүйл заалтуудаар яллан, өнөөдөр шүүх хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүхээс "анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэлээ. Ингэснээр авлигын хэрэг эргэн задарч, хэргийг прокурорын хяналтад мөрдөн байцааж, анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхээр болж байна.

"Цагаанбаатар, Цэндсүрэн, Наранбаатар нарын нэр бүхий зургаан этгээд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс авлигын гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүхээс хуулийн этгээдийг татан оролцуулалгүй шийдвэрлэсэн, Н.Баярсайханд оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн. Эрүүгийн хуульд зааснаар нийгмийн аюулын хэмжээнд ял шийтгэл нь тохирсон байх ёстой. Харин шүүгдэгч Н.Баярсайхан иргэн, ААН-ээс авлига авсан дүн нь өндөр. Үүнтэй харьцуулахад анхан шатны шүүхийн шийдвэр тохироогүй байна" зэргээр хянаж үзээд, зарим шүүгдэгч нарын авлигын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмэлтээр хийх ёстой, заим асуудлыг анхан шатны шүүхээр шийдүүлнэ гэж үзээд, анхан шатны шүүх рүү буцааж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо.

Хоёр дахь заалтаар, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, нэмэлтээр хилээр гарах эрхийг хязгаарласан юм. Шүүгч тогтоолоо уншин, алх цохихтой зэрэгцэн шүүгдэгч Н.Баярсайхан шүүхийн байрнаас гарч зугтаалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 11 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 11 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 11 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 13 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 13 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 13 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 13 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 14 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 14 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 14 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 15 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 16 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 17 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 18 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 18 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 18 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 19 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 19 цагийн өмнө