Хятадын дунд нэгэн сургуулийн багш хэт тод өнгөөр нүүрээ будаж ирсэн сурагчийг будгийг хүчээр угаасан бичлэг интернэтээр цацагдаж, олон хүний багшийн үйлдлийг магтсан тухай "Daily Mail" сонирхуулсан байна.
Хятадын "Weibo" олон нийтийн сүлжээнд байршуулсан видео бичлэг дээр багш нь хар алчуураар хоёр ч сурагчийг нүүрийг хүчээр арчиж байгаа нь гарсан юм. Бичлэгийг байршуулсны дараагаар олон нийтийн сүлжээгээр багшийн үйлдлийг нэлээд ширүүн хэлэлцсэн байна. Гэвч нийт хэрэглэгчдийн 64 хувь нь багшийн шийдэмгий үйлдлийг сайшаажээ. Тэд ""Миний охид байсан бол ингэж нүрээ будаж сургуульд явахыг зөвшөөрөхгүй байсан", "Хариуцлагатай багш байна" зэргээр дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна