Өчигдөр хоёр айлын найман хүн угаартаж хордлогын яаралтай тусламжийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Бид энэ талаар ЭМЯ-ны хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, хордлогын ерөнхий мэргэжилтэн С.Юндэнгээс тодруулахад "Ахуйн хүрээний шахмал түлшинд угаартсан хоёр айлын найман хүн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүргэгдэн ирсэн. Угаартсан иргэдийн хоёр нь хүүхэд байсан. Уушги болон бусад эрхтэнд хүндээр нөлөөлөөгүй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна