10-р сарын 7-8 ны өдөр цагдаагийн байгууллагад угаартлаа гэх дуудлагууд олноороо иржээ. Тодруулбал СБД-т Бэлхийн орчимд нэг хүн нас барж, хоёр хүн угаартсан ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн.
БЗД-ийн 5- р хороонд нэг айлын 6 хүн,
БЗД-ийн 24-р хороонд нэг айлын гурван хүн,
СХД-ийн 5-р хороонд нэг хүн,
СХД-ийн 25-р хороонд 3 хүн,
СХДийн 24 р хороонд нэг айлын 6 хүн,
мөн уг хорооны өөр хаяганд нэг айлын 3 хүн,
СХД-ийн 30 р хороонд нэг хүн угаартсан,
ЧД-ийн 7 хороонд нэг хүн угаартсан гэх дуудлагууд өгчээ. Цагдаагийн байгууллагад хандалгүй, шууд эмнэлгийн байгууллагаруу явсан иргэдийн тоо дээрхи жагсаалтанд багтаагүй юм. 24 цагийн дотор 25 иргэн угаартсан гэх дуудлагыг цагдаагийн 102 дугаарын утсанд бүртгүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна