Д.ЦОГТБААТАРЫГ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛЖЭЭ

10-р сарын 08-нд, 18:18 цагт

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Донровын Цогтбаатарыг Улсын ерөнхий прокурорын хэрэг эрхлэх газрын дарга томилжээ. Д.Цогтбаатарын тухайд өнгөрсөн хугацаанд багагүй дуулиан тарьж байсан хурандаа цолтой нэгэн юм. Тухайлбал, Д.Цогтбаатар нарыг кино найруулагч Г.Бадамрагчаад эрүү шүүлт тулган, онц хүнд гэмт хэрэг хүлээлгэхээр оролдсон гэж прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэн юм. Харин Д.Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1-д зааснаар таван жил, 149.2-т зааснаар мөн хугацаагаар хорих ял оноосон. Үүнээс бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг нь 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэлтрүүлж, биечлэн эдлэх ялыг таван жил байхаар тогтоосон юм. Түүнийг ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлиан Леонардыг улсынхаа банкийг залилан их хэмжээний мөнгө аваад оргон Монголд орж ирэхэд нь сүрдүүлж эд хөрөнгийг нь авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Түүнчлэн иргэн Н.Наранбаярыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэн нэг жил тэнсэн харгалзах ял оноосон. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх уг хэргийг 2014 оны арванхоёрдугаар сарын 18-нд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байв. Найруулагч Г.Бадамрагчаа өөрт нь хилс хэрэг тулгаж эрүүдэн шүүсэн тухайд 2014 оны хоёрдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Цогтбаатар нь хэрэгт холбогдоод ТЕГ-аас халагдсан байна билээ. Би энэ ардчилсан нийгэмд нөгөө гучаад оны хэлмэгдүүлэлт яг хэвээрээ байгааг биеэр мэдэрч маш айсан. Энэ тухай яагаад ч дуугүй өнгөрч болохгүй гэж бодоод ярьж байна. Миний толгойд буу тулгаж байгаад байцаадаг байсан" гэж ярьж байв. Ярилцлагыг бүрэн эхээр нь https://t.co/yVmzEY2L6S уншина уу.
Сэтгэгдэл



за ашгүй даварсан гар хурцтай улаан халз үзэх хүн гарч иржээ. сонинд хурц гэгч хулгайчийн бузар булайг яаж илчилж байлаа. хурц гэгч хуурамч генеррал цолтой нөгөө олны үзэн ядалтын бай болсон хүзүүгүй хулгайч элбэгдоржийн гар хөл болж мөн ч балай хэрэг тоо томшгүйг хийсэн дээ.
Zo zo shuuheer yal shiitgegdsen hun prokurort orj boldiim u
ийм нөхрийг яагаад сонгож бна
Монгол ялжээ...жинкэн яргачин авилгачин алуурчин прокурор????
Mash zuv hunee tomiljee.
Za ashguideee uneheer zuv hunee tomilson bn.
элбэгдорж ч жангаа гударчээ гах гах гах
Elbegdorjoos Hurts geh met nuhduus ehleed sheeesn goojih gej bgaa bhdaa
Хурцыг ганц хашраадаг хүн дээ Цогтбаатар.
Zuv hunee tomilson bn
Шинэ цагийн хэлмэгдэлтэд өртсөн төрийн албан хаагч нүдээ олсон томиллоо болжээ
Шүүхээр ял аваад өндөр албан тушаалд томилогдоод байх нь зөв үү. Тэр тусмаа прокурорын байгуудда
Их зев сонголт болжээ Унэн ялна гэдэг энэ л дээ Хурц,Элбэгдорж гэсэн эвгуй нохдууд хариуцлагаа хулээх биз
Хурц чинь Энхбатыг алсан алуурчин шуу дээ Тэгсэн хирнээ генерал цол хуртээд л хун хэлмэгдуулээд л явж байна шуу дээ
Цогтбаатарыг томилсон томилгоо шударга болжээ Одоо Элбэгдоржийн гар хел болсон шуугч прокурорууд нэг
ажлаа шударга хийж эхлэх байхаа гэж бодож бна
Оркууд
Хурц яахав дээ тэгээд явна ш дээ.Монгол тѳрийн бодлого арай ч дээ.Энэ албыг хийчих хүн байхгүй юм байхдаа.Энэ хүн хэлмэгдсэн юм бол энэ хүнд тѳрийн алба ѳртэй юм бол ѳѳр шугамаар шийдмээр юмаа.
Жагай дарга энэ хүнийг сонгож томилохгүйээ, 3-н шатны шүүхээр орж ял сонссон хүнийг бүр ч сонгохгүй, цаанаас өнсөн
өгсөн шахаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Mash zuv tomilgoo boljee. Jinhene chadvarlag turiin alban haagch. Odoo yum neg tsegtsreh yumandaa oroh baihaa
Энэ сайт яагаад Хурц нарыг хамгаалах өмгөөлөх нөгөө талыг буруутгах аястай мэдээ бичээд байдаг болчихов.
Хурцын эрлэг Цогтбаатар эргэн ирлээ. Браво. Элбэгтэй нь хамт хашраагаад өг.
Tsogoo amjilt
яаж эргүүтэхээрээ энэ амьтныг дарга болгодог байнаа төр засаг үнэхээр дампуурчээ. итгэл алдарлаа
Хурцад чадуулдаг хурандаа байна шүү. Цогтбаатар чинь шудрага хурандаа байх шүү. Прокурорын байгууллага будилаантай шүү цэвэрлэж ариун болгоорой.
Энэ төрд бөөн өс хонзон л явагдаад байх юм бу