Монгол улсын нийт гадаад худалдааны төлбөр тооцооны 70 хувь нь Худалдаа хөгжлийн банкаар дамждаг. Учир нь иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс "Худалдаа хөгжлийн банк"- ны энэ төрлийн гүйлгээг түргэн шуурхайгаар үнэлдэг аж. Гэтэл нэг жил 6 сарын өмнө АНУ дахь "Чайна Констракшн" банк нь тус банкны дансыг хаасан байна. МУ-д мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх нөхцөл байдал үүсч болзошгүй учраас ийм шийдвэр гаргасан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Мөн Голланд Улсын "ING" банк Монгол Улсын хэд хэдэн арилжааны банкны харилцах дансыг хаасан тухай мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна