ТӨРД МАРТАГДСАН ЦАГААН ХАД

Өнөрцэцэг
2019/11/06

Монгол улсын талаас "Гашуун сухайт", Хятад улсын талаас Ганц мод"-ны боомт дунд байрлах Монгол улсын гаалийн хяналтын бүсийг "Цагаан хад" гэж нэрлэдэг. Энд 16 мянган жолооч Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж, тээвэрлэх явцдаа машиндаа дунджаар 10 хонодог. Хүний биологийн наад захын хэрэгцээ буюу усанд орох, бие засах нэг ч газаргүй, нүүрс, цус холилдсон осол дээр очих мэргэжлийн эмчгүй, утасны гэрэлд өвчтөнүүддээ тариа тарьдаг, гэр бүлээсээ хол, хортой нөхцөлд ажиллаж байна.


Төр тэднийг мартсаныг таван сумын хүн амтай тэнцэх хэмжээний 16 мянган жолооч дунд үзлэг хийчих мэргэжлийн нэг ч эмч байхгүй байгаагаас харж болно. Бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлж буй эмийн сангийн дарга, хүүхдийн бариа заслын эмч нартай уулзлаа.



Машинаар гэр хийж, ар гэрээ тэжээхийн төлөө зүтгэж буй жолооч нарын асуудал ийнхүү гундаж, гандсан нь нүүрсний тээврийн бодлогыг Монголчууд биш урд хөршийнхөн эрхшээлдээ авсаных гэж тэд хэлж байна.

"Таван толгойн уурхайгаас- Ганц мод"-ны боомт хүртэл 245 км. Энэ хооронд Хятад Монголын нийлсэн 14 мянган хүнд даацын автомашин тээвэрлэлт хийхээр бүртгүүлсэн байдаг. Яг өнөөдрийн байдлаар 12 000 тээврийн хэрэгслээр урт, богино гэсэн ангилалаар хоёр хуваагдан Монгол улсын нүүрсийг 24 цаг зөөж байна. 12 000 тээврийн хэрэгслийн 5 хувь нь буюу 600 орчим хүнд даацын машин нь монгол улсын дотоодын компаниудын өмч бөгөөд хямд үнээр тээвэрлэлтэд хоосон хонохгүйн төлөө явдаг. Харин үлдсэн 1 500 автомашины жолооч хэзээ ажил орж ирэх нь тодорхойгүй, тэнгэр ширтэн сууна.

Дотоодын хөрөнгө оруулалттай компаниудыг үнийн бодлогоор хятадын талаас шахаж, тэднийг дампуурлын ирмэгрүү түлхжээ. Шуудхан хэлэхэд үндэсний компаниуд хямд үнээр нүүрс тээвэрлэж хил гаргавал дампуурах гэж байна.

Учир нь "Тавантолгойн уурхайгаас –цагаан хадны гаалийн хяналтын талбай хүртэл 221 км тээвэрлэлт хийдэг үүнийг уртын тээвэрлэлт гэж нэрлэдэг. Энэ замд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа компаниуд нэг тонн нүүрсийг 75 юань буюу 70 тонн нь 1 995 000 төгрөг болно гэсэн үг. Энэ нь автомашины шатахуун, жолоочийн цалин, элэгдэл хоргодол гээд ашиггүй, дүндээ дүн болдог аж. Үнийн тарифын хувьд Тулгасан, ашиггүй энэ үнээр Монгол компаниуд хоосон хонохгүйн тулд тээвэрлэлтээ гүйцэтгэдэг байсан бол 20 гаруй хоногийн өмнөөс тэднийг явуулахгүйгээр тээвэрлэлтийг зогсоожээ. Өнөөдөр үндсэндээ монгол компаниуд ажилгүй зогссон, харин "Энержи ресурс" ХХК, "Чалко" ХХК-ийн авто машинууд тээвэрлэлт гүйцэтгэж байна.


Харин богинын тээвэр буюу "цагаан хаднаас –ганц мод"-ны боомт хүртэл 25 км-ийн зайд хятадын хөрөнгө оруулалттай компаниуд нэг тонныг нь 90 юанаар тээвэрлэдэг бөгөөд 100 тонн 3 420 000 төгрөгөөр тээвэрлэдэг. Энд дурдагдсан ашигтай тээвэрт Монголчуудыг явуупдаггүй бөгөөд Хятад тээвэрлэлтийн компаниуд дангаараа ноёрхдог юм. Богинын тээвэр, уртын тээврийн тариф эсрэгээрээ байгаа нь олны анхаарлыг татаж байна. Энд хүйтэнд хөрж, халуун халж буй монгол тээвэрчид тээвэрлэлийн ялгааг гаргаж монголын үндэсний компаниудаа тодорхой хувьд нь квот тавьж оруулах саналтай байгаагаа илэрхийлж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 45 минутын өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 1 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 1 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 2 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 2 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 18 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 18 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 19 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 20 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 21 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 23 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 23 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр