Манай улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-ын хэвлэлийн од болоод байгаа билээ. Тодруулбал "Korean Air" нислэгийн компанийн үйлчлэгч эмэгтэйг өдсөн болон багийн эмэгтэй гишүүдийг хашраан залхаасан хэрэгт холбогдоод буй Монгол улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын хэргийг прокурорт шилжүүлсэн байна.Инчон дүүргийн цагдаагийн төв газар өнөөдөр өглөө 52 настай Д.Одбаярыг Нисэх хүчний аюулгүй байдлын хууль зөрчсөн, биеэ барьж чадалгүй албадан шаардлага тавьсан зэрэг хэргээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Түүнд яллах дүгнэлт үйлдэх гэж байгаа талаар хэвлэлүүд онцлон бичиж байгаа бөгөөд Монгол ажилтан "ҮХЦ-ийн даргад яллах шийтгэл оногдуулахгүй байхыг хүссэн " талаарх мэдээллүүдийг БНСУ-ын хэвлэлүүд онцолж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна