ҮЛГЭРЧ ААВ, ЭЭЖҮҮД: БОЛДОГГҮЙ БОР ӨВГӨН


Сүүлийн үед эцэг эхчүүд гэр бүл, үр хүүхдэдээ маш бага цаг зарцуулж байгаа, Тэр нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байгаа талаар судлаачид хэлдэг. Тэгвэл ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газраас арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг "Үлгэрч аав, ээжүүдийн өдөр" болгон зарласан юм. Ингэснээр энэ өдрөөс эхлэн өдөр бүр хүүхдүүддээ нэг үлгэр ярьж өгөхийг уриалж байна. Ингэснээр хүүхдүүд үлгэрээс суралцах, сэтгэн бодох чадвар нь нэмэгдэхийн сацуу эцэг эхчүүд хүүхдэдээ зарцуулах цаг гаргадаг болох сайн талтай.

Тэр ч утгаар Залуучуудын хөгжлийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өнөөдөр өөрсдийн сувгаар нэг үлгэр нийтлэн нэвтрүүлэхэд уриалсныг зариг.мн сайт дэмжин байгаагаа илэрхийлэн Монгол ардын үлгэрийг уншигчиддаа хүргэж байна. Хүүхдүүддээ үдэш бүр нэг үлгэр ярьж өгдөг аав, ээжүүд байцгаая.

БОЛДОГГҮЙ БОР ӨВГӨН
/Монгол ардын үлгэр/
Эрт урьд цагт Болдоггүй бор өвгөн гэж байж гэнэ. Энэ өвгөн долоон бор хоньтой, нисдэг бор морьтой, бас нисдэггүй бор морьтой юм гэнэ. Болдоггүй бор өвгөн Болзоотын бор толгойн тэнд овоохой барин суудаг байжээ. Болзоотын бор толгойд долоон бор хонио хариулдаг ажээ. Нисдэг бор морио гэрийнхээ баруун талд уядаг, ннсдэггүй бор морио гэрийнхээ зүүн талд аргамждаг байжээ.

Болдоггүй бор өвгөн "Хув хар хониноос минь хундан цагаан хурга гараасай! Хурмаст тэнгэрээ тахих юм сан" гэж бодож явдаг байжээ. Тэгж байтал хув хар хониноос нь хундан цагаан хурга гарсанд хурмаст тэнгэрээ тахина гэж баярлаад, хурганы уутанд хийж хээр тавиад, хонио буцаагаад ирсэн чинь хурмастын хон хэрээ нисч ирээд хурганых нь нүдийг ухчихсан байж гэнэ. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морио унаж, нисэж очоод хон хэрээний нүдийг ухчихаж гэнэ.

Гэтэл хурмаст тэнгэр хон хэрээний минь нүдийг ухав гэж уурлаад нисдэг бор морийг нь идүүлэхээр хоёр чоноо явуулж гэнэ. Үүнийг Болдоггүй бор өвгөн мэдээд нисдэг бор морио зүүн талдаа, нисдэггүй бор морио баруун талдаа солиод аргамжиж гэнэ. Хурмаст хааны хоёр чоно ирээд нисдэггүй бор морийг нь идчихээд явчихаж гэнэ. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морио унаж, хөөж очоод хоёр чононы арьсыг өвчөөд хоншоорт нь унжуулаад тавьж гэнэ.
"Хан хурмаст" хилэгнэж, Болдоггүй бор өвгөнийг ниргүүлэхээр хоёр луугаа явуулжээ. Болдоггүй бор өвгөн үүнийг мэдэж Болзоотын бор толгой дээр хонио хариулж явснаа хурган дахаар мануухай босгочихоод өөр газар яваад өгчээ. Хоёр луу* Болзоотын бор толгойг ниргээд явчихжээ. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морио унаж нисэж хөөж очоод хоёр лууны сүүлийг тас цавчаад явуулчихжээ.

Хан хурмаст Болдоггүй бор өвгөнийг туршуулахаар хоер сармагчнаа явуулав. Өвгөн үүнийг мэдэж. чоно идсэн нисдэггүй бор мориныхоо шивхийг буцалгаад сууж байжээ. Хан хурмастын хоёр сармагчин ирээд хар овоохойны цоорхойгоор шагайж гэнэ. Өвгөн үүнийг хараад буцалгасан шивхээ цацаад хоёр сармагчны нүүрийг шалз түлээд явуулжээ.

Хан хурмаст уурлаж. Болдоггүй бор өвгөнийг элчээр дуудуулсанд өвгөн хурмастын хааныд ирж гэнэ. Хан хурмаст:
- Чи яагаад хэрээний минь нүдийг сохлов гэжээ.

- Хув хар хониноос минь хундан цагаан хурга гарвал хурмаст тэнгэрээ тахина гэж баярлаж байтал хон хэрээ нисч ирээд хоёр нүдийг нь ухаад явчихлаа. Тэгэхээр нь хон хэрээний нүдийг ухсан гэв.

- Тэгвэл тэр чиний зөв. Харин яах гэж хоёр чононы минь арьсыг хоншоорт нь унжуулаад тавив? гэж Хурмаст асууж гэнэ.
- Тэр хоёр чононд нисдэг бор морийг минь идээд ир гэсэн үү? Нисдэггүй бор морийг минь идээд ир гэсэн үү? гэж өвгөн хариу асууж гэнэ.
- Нисдэг бор морийг чинь ид гэж явуулсан юм.

- Тэгвэл тэр хоёр чоно чинь нисдэггүй бор морийг минь идчихээр нь би түүний арьсыг хоншоорт нь чиргүүлээд тавьсан гэж гэнэ.

- Тэгвэл тэр чиний зөв. Харин өвгөн чи мииий хоёр лууны сүүлийг яагаад тас цавчсан билээ? гэж Хан хурмаст асуув.

- Болдоггүй бор өвгөнийг ниргээд ир гэсэн үү? Болзоотын бор толгойг ниргээд ир гэсэн үү? гэж өвгөн асуув.
- Болдоггүй бор өвгөнийг ниргээд ир гэсэн.
- Тэгвэл Болдоггүй бор өвгөнийг ниргэхийн оронд Болзоотын бор толгойг нүүрс болтол ниргэхээр нь би хоёр лууны сүүлийг тас цавчсан гэв.
- Тэгвэл тэр чиний зөв. Харин яагаад хоёр сармагчны минь нүүрийг шалз булз түлэв? гэхээр нь өвгөн:
- Та Болдоггүй бор өвгөнийг хорлоод ир гэсэн үү? Бор овоохойг нь цоолоод ир гэсэн үү? гэж асуув.
- Болдоггүй бор өвгөнийг хорлоод ир гэсэн гэж гэнэ.
- Тэгвэл Болдоггүй бор өвгөнийг хорлохын оронд бор овоохойг минь цоолоод ураад байхаар нь би нүүрийг нь түлсэн гэжээ. Хурмаст хаан:
- Тэгвэл тэр чиний зөв гэжээ.

Ингээд Болдоггүй бор өвгөн долоон бор хоньтойгоо, нисдэг бор морьтойгоо амар сайхан жаргажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 45 минутын өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 1 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 1 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 2 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 2 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 2 цагийн өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 2 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 3 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 3 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 19 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 19 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 20 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 20 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 20 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 20 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 22 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 22 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 22 цагийн өмнө