Төрийн өндөр албан тушаалтнууд албаны машиныг амин хувьдаа ашиглаж байгаа, тодруулбал, хүүхдээ сургуульд нь зөөж байгаа асуудал ил болсоор байна. Энэ мэдээллийг дагаад тэдний хүүхдүүд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудаас илүүтэй өндөр төлбөртэй хувийн хэвшлийн сургуулиудад сурдаг нь тодорхой болж байна.
Тэгвэл энэ асуудлыг ikon.mn сайт хөндөж, нийтлэл бичжээ. Уг нийтлэлд дурдагдсанаар "Өнөөдрийн байдлаар УИХ-ын 75 гишүүн сургуулийн насны 45 хүүхэдтэй. Тэдгээрийн:
12 нь Орчлон
7 нь Шинэ Монгол
5 нь Улаанбаатар Элит
4 нь Хобби
3 нь Улаанбаатар Бритиш
3 нь Олонлог Академи гэх мэт буюу 45 хүүхдийн 95% нь хувийн сургуульд сурч байгаа"-г онцолсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна