Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ


Өнгөрсөн тавдугаар сарын 17-ний өдрийн 19.00 цагийн орчимд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг. Талийгаач тэр өдөр "Торгоны зам" олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцсон байдаг.

Учир битүүлэг энэ хэргийг нийслэлийн Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгасан бөгөөд эх сурвалжийн мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаа дууссан байна.

Хэргийг шалгаж эхлэх үед талийгаачийн ар гэрийнхний зүгээс нэр бүхий УИХ-ын гишүүн, тэдний туслахуудад Polygraph шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан гэх мэдээлэл бий. Энэ нь "худал мэдүүлэгч" шинжилгээ бөгөөд тухайн шинжилгээг өгөгч иргэн худал мэдээлэл өгсөн тохиолдолд "худал мэдээлэл" гэх анхааруулгыг өгөх шинжилгээ юм. Энэ төрлийн шинжилгээ нь хавтаст хэрэгт нотлох баримт болохгүй гэж салбарын сайд нь мэдэгдсэн байдаг юм.



Г.Батхүү агсныг амиа алддаг өдөр төрийн ордонд УИХ-ын гишүүдийн дунд архидалт болсон. Тухайн үед архи уусан болоод төрийн ордонд байсан 200 орчим иргэнээс цагдаагийн байгууллага гэрчийн мэдүүлэг авчээ. Төрийн ордонд архи уусан гишүүд нэг нэгийгээ нэрлэж байсан. Энэ талаар УИХ-ын гишүүдээс мэдээлэл авч байсныг энд сануулъя.Г.Батхүү агсны ар гэрийнхэн түүний үхлийг золгүй явдал байсан гэдэгтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд ОУ-ын парламентын холбоонд ч уг асуудлаар хандсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 1 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 2 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 2 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 3 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 3 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 3 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 19 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 19 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 20 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 21 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 22 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр