Гал зайлуулах тактик буюу Д.Одбаярын өргөдөл


Бэлгийн дарамтын хэргээр БНСУ-д шалгагдаж, торгууль төлж, дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн бай болж, МУ-аа "сурталчилж" байгаад ирсэн Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр "ҮХЦ-ийн даргын ажлаас чөлөөлөгдөх" хүсэлтээ гаргав.

Энэ алхам нь зүгээр л "гал зайлуулах тактик" гэж хэлж болно. МУ-ын иргэдийн хувьд ҮХЦ-ийн дарга байх, гишүүн байх хоёрт чанарын ялгаа огт байхгүй. Учир нь ҮХЦ-ийн гишүүн нь ч, дарга ч хэлэлцэж буй асуудалд "санал өгдөг" Өөрөөр хэлбэл, Д.Одбаяр ҮХЦ-ийн дарга биш болсон ч тэрбээр санал өгөх эрхээ эдэлсээр, шийдвэр гаргах түвшинд ажилласаар байх юм.

Хэрэв тэр ёсзүйгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх бол ҮХЦ-ийн гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-д гаргах учиртай байсан юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэйн өгзгөнд хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр хариуцлага хүлээсэн этгээд хууль засах, чиглүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна гэсэн үг юм.

Цэцийн гишүүний хуулиар олгогдсон чиг үүрэг, эрх хэмжээ

8 дугаар зүйл.Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт

1.Цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох хувьдаа Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхээ энэ зүйлд заасан маргаантай асуудлаар дүгнэлт гарган, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлыг дахин хянан үзэх замаар хэрэгжүүлнэ.

2.Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана:

1/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

2/зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

3/Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

4/Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

5/ард нийтийн санал асуулгын талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

6/Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх.

3.Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулна:

1/Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх;

2/Улсын Их Хурлын дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх;

3/Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх;

4/Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;

5/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа эсэх.

4.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулахдаа Цэц дүгнэлтийн үндэслэл, үр дагаврыг тайлбарлаж, үндэслэлтэй холбоотой асуултад хариулна.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

5.Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр нь Үндсэн хуульд нийцээгүй гэх Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, эсхүл маргаантай асуудлыг дахин хянан үзэж Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно.

6.Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.

/Энэ зүйлийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 4 минутын өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 35 минутын өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 38 минутын өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 16 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 16 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 17 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 18 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 19 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 21 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 21 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 23 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр