Ж.Батзандан: Б.Хурцаас уучлал гуйх шаардлагагүй гэж шүүх шийдвэрлэсэн


УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан "Б.Хурц Дамирангийн Энхбатыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Франц, Германаас хулгайлж, Монголд хууль бусаар авчирсан. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн. "Эрдэнэт"-ийн 49 хувийг ХХБ-д авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан," гэх мэдээллийг хийж байсан.

Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц "нэр төрд халдсан" хэмээн шүүхэд хандсан бөгөөд энэ хэргийн шүүх хурал болж, "Ж.Батзандан нь дээрх мэдээллүүдийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. Төрийн ордонд 2017 оны арваннэгдүгээр сарын 06-нд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хийсэн хэвлэлийн бага хурлын мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр түгээгдсэн байх тул бодит байдалд нийцэхгүй мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үндэслэлтэй байна" гэж шийдвэрлэсэн байдаг.

Харин шүүхийн энэ шийдвэрийг Ж.Батзандан өөрийнхөөрөө тайлбарлан, хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, "Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүх Б.Хурцад тал зассан шийдвэр гаргалаа. Шүүхийн шийдвэрийг би ойлгохгүй байна. Эхний мөрөнд няцаалт хий гэсэн бол хоёр дахь мөрөнд няцаалт хийх шаардлагагүй" гэсэн шийдвэр гаргасан тогтоолыг би өчигдөр авсан. Тиймээс би няцаалт хийж, уучлал гуйх шаардлагагүй" гэв.

Уншигчиддаа тухайн шийдвэрийг хүргэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 1 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 1 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 2 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 3 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 4 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 6 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 6 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 9 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 9 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 9 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 9 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 10 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 23 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр