Монголбанк: УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын Монполимет ХХК-аас мөнгөө нэхэмжлэхээр болсон


УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 10 тэрбум гаруй төгрөгийн өрөө Монголбанкны Эрсдэлийн сангаар төлүүлсэн болохыг бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-очир хэлэхдээ "Монголбанк хуулийн байгууллагуудад хүсэлтээ хүргүүлж, хамтран ажиллаж байна. Асуудал шүүхийн шатанд очоогүй, мөрдөн байцаалтын түвшинд явагдаж байна" гэлээ.


Үүссэн асуудлыг эргэн сануулахад, 2016 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 230 дугаартай шийдвэр гаргажээ. Шийдвэрийн товч нь, Монголбанк /Улсын төв банк/ Ц.Гарамжавын Монполимет ХХК-иас 10.615.924.551 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн хэргийг шийдвэрлэсэн тухай.

Яагаад Монголбанк Ц.Гарамжав захиралтай /хоёр байгууллага гэрээ хэлцэл хийх үед Ц.Гарамжав Монполиметийн захирал байсан/ Монполимет ХХК-иас арван тэрбум төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган хандах болов...

Ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуулиар тунхагласан байгалийн баялаг болох АЛТ-ыг газар ухаж авах үндсэн ажил эрхэлдэг Монполимет ХХК Монголбанктай 2001-2007 оны хооронд алтны үнийн огцом өөрчлөлтөөс сэргийлэх гэсэн нэрэн дээрээ сайхан харагдах зорилготой ч нэдэр дээрээ аль аль нь үүргээ биелүүлээгүй үлдсэн гэрээ хэлцэл байгуулжээ. Нэгэнт байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж Монголбанкинд дээрх арван тэрбум /10.615.924.551/ төгрөгийн хохирол учирч, маргаан үүссэн байдаг. Хоёр тал зохицож чадаагүй учир Монголбанк уг өр төлбөртэй холбоотой хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь энэ юм.

Шүүхийн шийдвэр хэний талд гарсан нь үнэхээр хачирхалтай. Энэ хэрэгт Монполимет ХХК ялж, 10 тэрбумын төлбөрийг нь Монголбанк Болзошгүй алдагдлын нөөц сангаасаа хааж, Ерөнхийлөгч нь тэнцлийн гадуур бүртгэх гүйлгээ хийх үүргийг ажилтнууддаа өгснөөр хэрэг маргаан шувтарчээ. Гэхдээ, 2017 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Ажлын хэсэг гарч, Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт зэргийг шалгаад нуун дарагдуулаад өнгөрнө гэж найдсан дээрх хэрэг явдлыг мэджээ. Энэ үед Ц.Гарамжав УИХ-ын танхимд эрхэм гишүүн болон морилчихоод байсан учир эл мэдээллийг олон нийтэд хүргэхгүйн тулд Ажлын хэсгийн зарим гишүүдтэй тулж ажиллан, Ажлын хэсгийн хэвлэлийнхэнд хийх мэдээллээс хасуулж чадсан байдаг. Гэвч худал хуурмаг нэгэн цагт заавал илэрдгийн жишгээр Монполимет ХХК-ийн захирал байхдаа Ц.Гарамжавын 10 тэрбумын өрөө ард түмэнд зориулагдах учиртай мөнгийг хадгалдаг нөөц сангаас хаалгаж чадсан хэрэг явдлын баримтыг УИХ-ын Ажлын хэсгийн зарим шударга гишүүд ил болгосон юм. Энэ тухай өмнө нь хэвлэл мэдээллээр, мэдээллийн зарим сайтуудаар нийтийн хүртээл болсон ч дараа нь устгуулсан байдаг. Хэний гар үүнийг зохион байгуулсан нь ойлгомжтой.

Уншигч та бүхэнд Монголбанк хохирлоо барагдуулахаар ШҮҮХ-д хандсан хэрнээ яагаад заргаа авч чадаагүй, Монполимет ХХК-ийн талд хэрэг шийдэгдсэн талаар мэдээллийг мөн хүргэе.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 230 дугаартай шийдвэрт Монполимет ХХК –иас 10.615.924.551 төгрөг гаргуулах Монголбанкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн байна. Яагаад гээч, ердөө л ХЭРГИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН үндэслэлээр.

Шүүх хуулийн дагуу гэсэн үндэслэлээр хэргийг ингэж шийдсэн ч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхийг нь Монголбанкинд нээлттэй үлдээжээ. Гэвч энэ эрх, боломжоо Монголбанк эдлэхийг хүссэнгүй, шуудхан л 10 тэрбумын хохирлоо Болзошгүй алдагдлын нөөц сангаасаа хааж орхисон нь цаанаа нэгийг өгүүлэх бус уу.

Шүүхийн албан ёсны сайт дээр байгаа мэдээлэл.

http://new.shuukh.mn/irgenanhan/30369/view?fbclid=IwAR2x93gp8Yc2uY2mkGWp-22c85EadEeBTHRlDpeUBdZao6nVR6n0wIEKf_M

Жирийн иргэдэд ийм боломжийг тус банк олгох байсан уу. Энэ асуултыг уншигч та өөрөөсөө асуугаад үз.

Энэ үед Ц.Гарамжав хэдийнэ УИХ-ын гишүүн болж, хууль тогтоох дээд байгууллагад морилчихоод байсан учир төрийн өндөр албан тушаалаа ашигласан уу, эс бөгөөс Монголбанкныхан түүний албан тушаалаас сүрдсэн үү, эсвэл цаана нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн үү, юутай ч Монголбанк дараагийн шатны шүүхэд давж заалдах боломжоо эдлэлгүйгээр шуудхан л 10 тэрбумын хохирлыг хааж орхисон нь хачирхалтай байгаа юм. Угтаа Монголбанк 10 тэрбумын хохирлыг найдваргүй авлага гэж зардлаар хаан, алдагдал хүлээхийн оронд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлийг гаргаж, шүүхэд дахин хандах боломж байсан.

Эрхэм гишүүн Ц.Гарамжавын энэ мэт эрх мэдлээ ашиглаж, ард түмний эдлэх боломжоос хулгайлсан үйлдлийг дурьдахад мундахгүй. Шүүхийн шийдвэрийн сангаас шүүхэд л хангалттай баримтууд гараад ирдэг юм билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 46 минутын өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 1 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 1 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 2 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 2 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 18 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 18 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 19 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 20 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 21 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 23 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 23 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр