АНУ ба Хятад хоорондын худалдааны тохиролцооны улмаас Европын холбоо 10,8 тэрбумын алдагдал хүлээнэ


АНУ ба БНХАУ-ын хооронд байгуулсан худалдааны тохиролцооноос болж Европын орнууд 10,8 тэрбум долларын алдагдал хүлээх болоод байгааг “Kiel Institute for the World Economy”-ийн хийсэн судалгаа харуулжээ.

Энэ сарын 15-нд байгуулсан тохиролцоо ёсоор Хятад нь АНУ-аас 200 тэрбум доллароор бараа, үйлчилгээг хоёр жилийн хугацаанд худалдан авах үүрэг хүлээсэн. Үүний хариуд АНУ  нь Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татвараа халахаар болсон.

Ингэснээр 2021 онд БНХАУ нь АНУ-аас бараа, бүтээгдэхүүн импортлон оруулж ирэхэд 2017 онд худалдааны дайн эхлэхээс өмнө зарцуулж байснаас 95 тэрбум доллар илүү зарцуулна. Үр дүнд нь АНУ-ын зөвхөн боловсруулах салбарын үйлдвэрүүд гэхэд БНХАУ руу экспорт хийснээр 2017 оныхоос 33 тэрбумаар илүү орлого олно. 2021 он гэхэд орлогын хэмжээ нь 45 тэрбумаар нэмэгдэнэ. Ийнхүү БНХАУ нь АНУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авах нь огцом өсөхийг дагаад Европын холбооноос авдаг бараа, бүтээгдэхүүнийхээ тоог багасгана. Одоогоор Хятад нь Европоос аж үйлдвэрлэлийн гаралтай бүх бүтээгдэхүүнийхээ 20 хувийг худалдан авч байгаа бол энэ тоо цаашдаа эрчимтэй буурна.

Энд хамгийн их хохирох нь Европын нисэх техникийн үйлдвэрлэгч байх төлөвтэй гэсэн байна. Тэд 3,7 тэрбум долларын алдагдал хүлээх бол тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчид 2,4 тэрбумын алдагдал хүлээ, аж үйлдвэрлэлийн тоноглолын үйлдвэрлэгчид 1,4 тэрбумын алдагдал хүлээнэ. Европын холбооны тэргүүлэгч эдийн засаг гэддэг Герман, Францын эдийн засаг хамгийн их алдагдал хүлээнэ.

Судалгааг явулсан Килийн судалгааны төвийн Ерөхийлөгч Габриэль Фельбермайр энэ талаар ярихдаа “Энэхүү тохиролцоо нь чөлөөт худалдааны зарчим гэгддэг Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллаганы үндэс болсон зүйлийг улам ихээр баллаж байна. Олон талт тогтолцооны үнэт зүйлсийг хамгаалах талаар олон удаа мэдэгдэл хийж байсан Хятад нь ДХБ-ын үндсэн зарчмыг зөрчих хэргийн хам хэргтэн болоод байна ” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 4 минутын өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 57 минутын өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 1 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 1 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 2 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 2 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 17 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 18 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 19 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 19 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 21 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 22 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 23 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр