УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Олон салбар байна: дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, зохион бүтээгч нар, шинжлэх ухааны судалгаа хийж байгаа эрдэмтэд судлаачид, инноваци нэвтрүүлж байгаа иргэд Оюуны өмчийн энэ хуулиар үйл ажиллагаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах бодит боломж бүрэлдэж байгаа гэдэг нь маш том давуу тал. Би дээр хэлж байсан: “Улаанбаатарын үдэш” дууг 12 төрлөөр Хятадад дуулаад гурван жил хамгийн их хандалт авсан байна гэж. Өөрөөр хэлбэл тэр дуугаар мөнгө хийгээд байхад нь бид хараад л дуугуй суухаас цаашгүй байсан. Яагаад гэвэл бид хууль эрх зүйн орчноо бүрдүүлж чадаагүй. Хэдийгээр бид Бернын конвенц, Парисын конвенцид нэгдсэн ч гэлээ Оюуны өмчийн суурь харилцаагаа зохицуулж чадаагүй байсан. Патентын хуультай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын хуультай, Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуультай атлаа оюуны өмчийн тогтолцоо нь ойлгомжгүй байсан. Харин одоо, 30 жилийн дараа Монголд анх удаа оюуны өмчийн суурь харилцааг зохицуулж өглөө. Оюуны өмчийн маргаан үслээ гэхэд заавал шүүхээр орохгүйгээр шийдэх анхан шатны зохицуулалтуудыг хийж өглөө. Оюуны өмчийн тогтолцоог ойлгомжтой болголоо. Оюуны өмчийн улсын байцаагч нарын эрхийг нь ойлгомжтой болгож өглөө. Жишээлбэл, орон нутагт оюуны өмчийн зөрчил гарлаа гэхэд байцаагч нь очоод акт тавьдаг бололцоо нь бүрдэж байна. Дээрээс нь оюуны өмчийн зуучлал буюу бирийн үйл ажиллагаа боломжтой болсон.
Би жилийн өмнө Дэлхийн оюуны өмчийн байгууллага дээр очоод хайлт хийтэл Өвөр Монголын ихэнх компаниуд маш олон зүйлийг өөрийн болгосон байсан. Жишээлбэл, борцыг уутлаад савлаад зарахыг патентыг нь авцан байсан. Бас тэнд аарцыг патентлаад авчихсан л байна. Ааруулаар чихэр хийгээд эрхийг нь авсан байна. Гэтэл бид хоцрогдсон. Гэтэл тэр хүмүүс чинь тэр бүх зүйлээр патент авчаад экспорт хийгээд байж байна. Ийм хоцрогдол бидэнд байна. Хэрэв бид үндэсний онцлогуудаад ашиглаад патентлаж, эргэлтэд оруулж чадсан бол, Оюуны өмчийн хуулиа батлаад дуугаа хамгаалж чадсан бол Хятад тэгж хүмүүс ашиглахгүй байсан. Одоо тэгэхээр энэ хуулиар epatent гэдэг сайд гаргах юм. Оюуны өмчийн байгууллага нь компаниудад биржийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө гээд заасан байгаа. Тэгээд шинэ дуу зохиолоо, зохиогчийн эрхийн патентаа авлаа, бүтээгдэхүүний загвар гаргалаа гэхэд бүртгүүлээд код авна. Тэгэхээр тэр сайт дээр тавигдаад бүртгэдсэн бол дэлхийн хаана ч оцсон QR кодыг нь уншуулахад бүтээгдэхүүн нь гараад ирнэ. Тэгээд түүнээ арилжаалж болно гэсэн үг. Өөрийнхөө тийм патентын тэдэг төгрөгөөр борлуулах хүсэлтэй байна гээд сайт дээр мэдээллээ тавьбал хүн орж ирээд мөнгийг нь шилжүүлээд эрхийг нь авбал дунд нь хүн зуучлахгүйгээр зөвхөн тэр хоёр хүний хооронд патент нь шууд шилжиж байгаа юм. Дээрээс нь “Улаанбаатар” банкин дээр барааны тэмдгийг барьцаалаад зээл олгодог болоод байгаа. Жишээлбэл, АПУ компани нь “Боргио” гэдэг брэндийнхээ логог барьцаалаад зээл авсан гэж би сонсож байсан. ТВ-үүд гэхэд TM ТВ гэхэд энэ барааны логогоо патентлахаар давхардахгүй болоод ирэхээр түүнээ барьцаалаад зээл авах боломжтой болно гэсэн үг.
Заавал ээмэг бөгжөө лобарддаг нийгэм биш болсон шүү дээ. Шинэ санаа гараад ирвэл материалаа патентлаад оюуны өмчийн мэргэшсэн үнэлэгчид үнэлээд жишээлбэл “тэрбум төгрөгийнх юм” гээд үнэлчих юм бол яг л тэрбум төгрөгийг үл хөдлөх хөрөнгөтэй адил үнэлэгдэх юм. Н.Жанцанноров гуайн хөгжмийн бүтээлийг оюуны өмчийн үнэлэгчид үнэлэх хэрэгтэй шүү дээ. “Мандухай сэцэн хатан” киноны дууг хэдээр үнэлэх ёстой юм бэ? Хэрэв тэр үнэлгээг нь тодорхой болговол, бүртгэлийг нь давхцахгүй болговол тэр хөгжим эгшиглэсэн тоогоор тэр хүн мөнгөө аваад суух ёстой. Гадаадын дуучигд яг ингэдэг. Тэд уран бүтээлээ үнэлүүлчихдэг. Тэгээд унтаж байх зуур тэр бааранд тэдэн удаа, тэр бааранд төдөн удаа гээд зоогдцсон байж байгаад өглөө сэрэхэд карт руу нь мөнгө орж байна шүү дээ. Ийм байхад тэр дуучид чинь сайхан амьдралгүй яах юм бэ?
Одоо Хятадын “TIk Tok” гээд апп байна. Тэр өнөөдөр 14 тэрбум доллараар үнэлэгдэж байна. 500 сая хэрэглэгчтэй. Тэгэхээр энэ улс чинь зөвхөн “Alibaba”, “TIk Tok”-оор босоод ирж байгаа биз дээ. “Skype” –ээр Эстони улс гараад ирсэн шүү дээ. Тэгвэл үүн шиг Монгол улс яагаад хөгжиж болдоггүй юм бэ гэсэн ийм л зүйлийг яриад байгаа юм.
-Оюуны өмчийн хулгай хамтлаг дуучид дээр их яригддаг. СD-ээр хувилаад зарчихдаг гээд. Ийм хулгайд ногдуулах хариуцлагыг нь чангалж байгаа юм байна. Тэр болгонтой тэмцэх хүн хэрэгтэй. Үүн дээр зардал мөнгө хэр гаргах вэ? Хэдэн байцаагч томилох вэ?
-Оюуны өмчийн байцаагч нарыг орон нутагт тодорхой нэг албан тушаалтан давхар байцаагчийн эрхээ аваад хийхээр шийднэ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газрын байцаагчдын яг тэгэж явдаг. Манайх шиг 30 хүрэхгүй хүнтэй, МТҮП дээр хэдэн өрөө түрээслэж суудаг Оюуны өмчийн байгууллагатай улс дэлхий дээр байхгүй. Би Дэлхийн оюуны өмчийн газар дээр очоод ичсэн. Инновацийн индексээр 14 байр урагшилсанд танай удирдлагууд баяртай байгаа биз дээ гээд асуугаад байгаа юм. Тэгэхээр би ямар манай удирдлагууд тоодоггүй юм аа гэлтэй биш. Харин энэ удаад Оюуны өмчийн тухай хуулийг нь батлаад өгнө гэдэг чинь анх удаа том тоож байгаа хэрэг юм. Тэгтэл хүн оюун санаа, хөрөнгө хүчээ зарцуулаад нэг кино хийтэл хувилаад зараад сууж байгаа хүн том гэмт хэрэг хийж байгаа хэрэг. Үүний эсрэг нэхэмжлэл гаргах эрхтэй, Оюуны өмчийн байгууллага үүнтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Дууг хулгайлж болохгүй, хийсэн киног нь кино театрт гарч дуусаагүй байхад нь CD-ээр хувилаад зарж байна гэдэг огт болохгүй зүйл. Маш олон хүний амьдралыг хохироож байгаа хэрэг.
Тэгэхээр энэ Оюуны өмчийн хууль батлагдсан болохоор дуучид аа, уран бүтээлчид ээ, контент үйлдвэрлэгч нараа, киночид оо, ТВ нэвтрүүлэг хийж байгаа уран бүтээлчид ээ, нээлт хийж байгаа эрдэмтэд ээ, технологи гаргаж ирж байгаа технологичид оо, зохион бүтээгчид ээ та бүхэн энэ хуулийг хэрэгжүүлэгтүн. Энэ хуулийг батлаад өглөө, одоо та нар энэ хуулийг заалт болгоныг хэрэгжүүлж мөнгөтэй бол. Оюун санаагаа дайчлан юм хийчээд алийн болгонд бусдад хулгайлуулаад явах юм бэ? Монгол улс дан нүүрсний наймаа яриад хэдий болтол явах юм бэ? гэж хэлэх гээд байгаа юм.
-Оюуны өмчийн хулгай хийлээ гэхэд ямар хариуцлага ногдуулахаар болсон бэ?
-Оюуны өмчийн хуулин дээрээ хариуцлагыг нь дээшлүүлэх талаар оруулах боломжгүй. Одоо бол Эрүүгийн хуулиар, Зөрчлийн хуулиар шидэгдээд явж байгаа. Энэ хуулиараа оюуны өмчийн зөрчил илэрвэл байцаагч нь хуулиар олгогдсон эрхийг дагуу шууд торгоод явна. Шүүх дээр очоод удаад байх шаардлага байхгүй. Ийм замаар оюуны хулгайчидтай хатуу аргаар тэмцэлгүйгээр огт өөр материаллаг хулгайтай л тэмцээд яваа шүү дээ. Жишээлбэл, нэрний зөрчил их гарч байна. “Индэр” гээд брэнд гарлаа гэхэд урд нь “Монгол” гэж нэмээд “Монгол индэр” болгочоод бидний нэр огт өөр шүү дээ суугаад байх явдал олон байна. Дууг хулгайлахад хэдэн регистрийг нь өөрчлөөд арай өөр сонсогдонгуут нь өөр дуу гээд байгаа. Улаам цайм наад дуу чинь нэг функц дээр яваад байна гэхээр “Үгүй ээ, наад чинь өөр” гээд. Үүнийг зохицуулахын тулд Дэлхийн оюуны өмчийн байгууллага дээр хиймэл оюун ухаан ажилладаг юм байна. Тэгэхээр тэр нь шууд давхцлуудыг нь гаргаад ирдэг. Уншуулангуут тийм тийм нот, тийм регистрийн давхцал илэрлээ гээд гаргаад ирдэг. Түүн шиг “Индэр” гээд байхад “Монгол индэр” гэж болохгүй “Индэрийн дээд тал” гэж нэрлэж болохгүй ээ, яагаад гэвэл давхцал үүсээд байна.
Тэгэхээр бид цаашдаа хүн оролцуулахүй, хиймэл оюунаар энэ мэтийг шийддэг болохгүй бол хуучин шиг оюуны өмчийн газар нэг байцаагчийн хариуцлагагүйгээс болоод давхар нэр олгодог. Тэгтэл ингэж давхцуулж өгснөөс болоол эцэс төгсгөлгүй, дээд шүүхэд хүрсэн маргаан явж байна шүү дээ. Яадаг вэ гэхээр хэн нэгэн нь таньдаг найздаа эрхийг нь аваачаад өгчихдөг хэрэг. Өнгөрсөнд ийм хэрэг гарч байсан. Ийм ажил дээр хүн ажиллавал асуудал үүснэ. Өнөөдөр яагаад авлига буурдаг вэ гэхээр хүн ажиллахаа болиход л авлига буурдаг. Хүн гэдэг чинь найзтай, ах дүүтэй, хамаатантай. Түүнээ дагаад найзан дундаа орох гээд байдаг. Тиймээс бүртгэл дээр хүнийг холдуулаад таныг дууг бүртгэлээ гүйцээ. Блок чейний гол онцлог тэр шүү дээ. Нэг орлоо дахиж хэн ч өөрчилж чадахгүй. Түүх нь бичигдэнэ. Эндээс ийшээ шилжсэн, тэндээс ийшээ шилжсэн гээд history үүсдэг байхгүй юу. Тэгэхээр хүн авсан ч гэсэн бүх түүх нь ил тод харагдах тул эргэлзээгүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна