Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлагыг өндөрсгөнө

Өнөрцэцэг
Өчигдөр

-Өчигдөр Комиссын анхны хурал болсон. Саналуудаа нэгтгэхээр ажлын дэд хэсгүүдийг байгуулсан. Хугацаа их орох асуудал. Алийг нь нэн тэргүүнд авч үзэх вэ, алийг нь дараа нь авч үзэх вэ гэсэн тактикийн шинж чанартай зүйлсийг ярьсан байгаа. Нэлээд хэдэн асуудал яригдаж таарна. Нэгдүгээрт, урд хөршөөс эрчим хүч авч байгааг яаж дотоодын эргэлтэд оруулах вэ гэдэг талаар саналууд тавихаар бэлтгэгдэж байна. Мөн татвар дээр маргааны асуудал үүссэн байгаа. Татварын маргааныг Монгол улсын хуулийг дагуу хэрхэн шийдвэх гэдгийг судлах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Тэгээд шаардлагатай гэвэл арбитрын шүүхэд хандах нөхцөл байдал руу явж болзошгүй. Дубайн гэрээтэй холбоотой гэгддэг гүнийн уурхайн далд төлөвлөгөөөтэй холбоотой асуудал үүссэн байгаа. Шүүх дээр үссэн нөхцөл байдлыг дүгнэж ярилцсан. Цаашаа энэ гэрээг яаж хуулийн хүрээнд сайжруулах вэ гэдэг талаар тусгай ажлын хэсэг байгуулагдсан. “Рио Тинто” бол үндсэндээ нэг том хувьцаа эзэмшигч. Монголын Засгийн газар жижиг хувьцаа эзэмшигч бүх компаниудтай хамтарч ажиллах сонирхолтой байгаа талаар байр сууриа нэгтгэсэн.

Гэхдээ далд уурхайн бүтээн байгуулалтын ажил явах ёстой, Монгол улсын эдийн засагт шаардлагатай. Нөгөө талаас ногдол ашиг хойшилсон байгаа. Удирдлагын зардал руу бид нар олон улсын аудитыг оруулах саналтай байгаа гэдгээ ярьсан. Олон улсын аудит ороод удирдлагын зардлыг бууруулсан тохиолдолд гарсан хэмнэлтийг нь нийгэмд нөлөө үзүүлэхүйц төсөлд шууд зарцуулах хэрэгтэй. Тэгэхгүй хэт үрэлгэн байна гэсэн нөхцөл байдлыг бэлдэж байгаа. Энэ тохиолдолд нийгмийн хариуцлагын сан гэж байгуулах ёстой. Монголын Засгийн газарт, нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг шууд шийдэх ёстой гэдэг байдлаар яригдсан. Бидний хувьд тийм төслүүдийн жагсаалтыг гаргаж өгнө гэсэн.

Үндсэн гэрээтэй холбоотой асуудал дээр дундын олон улсын аудитын байгууллага ажиллах ёстой гэж бодож байгаа. Монгол улсын төлөөлж байга ТУЗ-ын гишүүдэд тавигдах шаардлагыг өндөрсгөнө гэсэн бодолтой байгаа. 

“Эрдэнэс Оюу толгой” компанийн чадвахыг сайжруулна.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар дээр гарсан шийдвэрүүдийг аудит хийж үзсэн байгаа. Хууль тогтоомж зөрчигдсөн асуудлууд байна. Үүнийг яаж хуулийн хүрээнд нийцүүлж болох вэ гэдэг асуудлыг мөн ярьсан.

Энэ бол анхны хурал, бид байр сууриа нэгтгээд “Рио Тинто”-той зөвшилцлийн ширээний ард сууна гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр байр сууриа нэгтгэх хурал болсон гэж ойлгож болно.

-Зөвшилцлийн хугацааны талаар олон санал гарсан байсан?

-Монгол улсын Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувьд ямар санал гаргах нь бидний хэрэг. Нөгөө тал бас ямар санал тавих нь уу, тэр бол тэдний асуудал. Энэ бол илт тод, нээлттэй явах ёстой. Миний хувьд ажлын хэсгээс өмнө нэг удаа уулзсан, хэд хэдэн зарчмын санал тавьсан. Засгийн газраас өөр ямар нэг улстөрчидтэй холбогдохгүй саналыг тавьсан. Ямар нэг байдлаар олон улсын түвшинд пиар, сурталчилгаа хийхгүй байх санал тавьсан. Энэ тохиолдолд бид нарын хувьд итгэлцэл алдагдах болно шүү гэдгийг хэлсэн байгаа. Монголд байгаа ажлын хэсэгт томилогдсон хүмүүс төдийгүй, дэлхийн дээрх ТУЗ-ын гишүүдтэй холбоотой. Энэ бол гуравдагч хөрш буюу барууны орнуудаас хөрөнгө оруул жирсэн Монголын анхны кэйс. Мөн нөгөө талд бас бидний дутуу бодсон, дутуу ажилласан зүйлс бас байгаа. Үүн дээр шат дараалсан арга хэмжэээ аваад явна. Тухай бүрт нь ил тод нээлттэй мэдээллийг та бүхэнд хүргэнэ.

-Энэ Засгийн газар хэлэлцээний ширээний ард сууж амжих уу?

-Энэ бол нэг хоёр сарын дотор амжих боломж байхгүй гэдгийг та бүрэн ойлгож байгаа байх. Олон улсын аудитын байгууллагууд ажиллуулж байж л бид энэ бүхнийг шийдэх боломжтой. Тэгээд маргаан үүссэн ихэнх тохиолдолд арбитр дээр очиж шийдэгдэх байдлаар гэрээг байгуулчихсан байгаа. Үүний та бүрэн сайн мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид шат дараалсан арга хэмжээ аваад явна. Хэлэлцээ хийнэ. Хэлэлцээний эхний үр дүн гарна гэж ойлгож болно.

-“Рио Тинто” компаниас улстөрчидтэй уулзахгүй шүү гэдэг болзол тавьсан юм уу? Манайхан өөрсдөө уулзах гээд байдаг юм уу?

-Шулуухан хэлэхэд Ордон дотор орж ирээд зөндөө уулзалт хийгээд явдаг. Орж ирэх болгондоо төрийн гурван өндөрлөгтэй уулзаад явдаг байсан нь нууц биш. Үүнээс болоод л жишээлбэл, Засгийн газар тогтоолоор шийдэх ёстой байсан юмыг шахалтад орж захирамжаар шийдээд алдаа гарсан зүйл бий. Санхүүгийн тооцоон дээр дутуу хандсан зүйл байгаа. Өөрсдөдөө хэт итгэж бардамнаснаас болж олон улсын хуулийн том фирмийн өмнө ойчсон тохиолдол байгаа. Бид ийм алдааг давтахгүй явах ёстой. Тийм учраас бид хүлээцтэй, мэргэжлийн түвшинд ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Монгол талыг Оюу толгойд төлөөлж байгаа субъектүүдийг чанаржуулах зайлшгүй шаардлага байна. Тэд нартай нууцын болон ашиг сонирхлын хатуу гэрээ хийж байгаа. Жишээлбэл, бид нар эхлээд шалгуурыг нь өндөрсгөж байгаа. Адаглаад санхүүгийн хүн байх ёстой. ТУЗ-ыг гуравхан гишүүн байгаа шүү дээ. Тэдний дунд санхүүгийн хүн байх ёстой, хоёрдугаарт хуулийн хүн байх ёстой, гуравдугаарт уул уурхайн мэргэжлийн хүн байх ёстой. Тэгэхээр эхлээд шалгуураад өндөрсгөнө. Тэгээд хүмүүс нь ярилцлагадаа ороод үлдвэл тэр, үлдэхгүй бол тэр л биз.

-Прокурорын талаар?

-Ерөнхий прокурор ажлаа хийж чадахгүй үндсэндээ бараг 30 хонолоо. Уржигдар орлогч прокурор Чинбаттай уулзсан, энэ асуудал ямар байдалтай байгаа талаар ярьсан. Эрүүгийн хэргийн асуудал шийдэгдээд явж байгаа. Үүнтэй зэрэгцээд хөрөнгийн битүүмжтэй холбоотой асуудлыг ярихгүй бол нэг иргэний хэргээр явж байгаа зүйл эрүүгийн хэрэгтэй давхцаж явж болохгүй гэдэг шүүхийн зарчмыг барьж байгаа гэдгийг илэрхийлсэн. Тэгээд бид хэвлэл мэдээлэл болон олон нийтэд нээлттэй болгох үүднээс ерөнхий прокурорын газартай хамт ер нь төрийн эрх ашиг зөрчигдөнө гэж юу байдаг, зөрчигдөхөөр прокурор яагаад оролцдог юм бэ гэсэн олон улсын практикийн хурал явуулах болон Монголд байгаа Батхүүгийн болон бусад хэргийг нөхцөл байдал ямар байгаа талаар Цагаан сараас өмнө Прокурорын байгууллага, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, шүүхтэй хамтарсан нээлттэй хурал хийнэ. Тэр хурлын үеэр нэлээд мэдээлэл өгнө. Түүнийг та нар сурвалжлаад авбал цаашдаа та бүхний эрэн сурвалжлах ажилд тус дөхөм болох болов уу.

-Прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэр гараагүй байхад хөрөнгийг нь зарж борлуулах боломжгүй гээд байгаа?

-Би хэлээд байгаа шүү дээ. Хуульдаа төрд хохирол учирвал прокурор хариуцна гэж байгаа. Тэгэхгүй бол төрд хохирол учрахаар хэн ч хариуцахгүй болчих гээд байна шүү дээ. Та бүхэн ажигласан л байлгүй. Хувийн хэвшилд хохирол учирвал хувийн хэвшил нь өөрөө хөөцөлддөг. Харин төрд болохоор хөөцөлдөх ямар нэг субъектгүйгээр яваад байсан байн аа. Тэгвэл хуулиараа прокурор, олон улсын жишиг нь прокурор байгаа юм. Тэгэхээр прокурор хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Шүүх дээр очхоос өмнө зөвшилцөл хийгдэж болно. Хэрэг бүртгэлийг дахин нээхтэй холбоотой зохицуулалтууд прокурор дээр хийгдэж болно. Тийм учраас битүүмжилсэн байгаа. Гэхдээ энд эрүүгийн хэрэгтэй холбоотой процесс явж байгаа болохоор шүүхийн шийдвэрээр шийдэхээс өөр аргагүй болсон. Засгийн газар зарж борлуулахгүй ээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 4 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 5 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 7 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 7 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 7 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 8 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 8 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 8 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 8 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 8 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 9 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 9 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 10 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 11 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 11 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 12 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 12 цагийн өмнө