"Эрдэнэс Тавантолгой" компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа маргааш 08.00 цагаас өөрийн байрандаа хийх юм байна. Тус компанийн хувьцааг 2.5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж эзэмшиж буй. Тус хурлаар 2016 оны ажлын үр дүн болон энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах аж. Жилийн тайлан гэж гаргадаггүй, худалдан авалт нь хаалттай, томилгоо нь төрөөс, нүүрсний үнэ өсөөд байхад байнгын алдагдалтай ажиллах энэ компанийн ирээдүйг хэлэлцэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна