Коронавирусээр нас барсан хүний тоо 1068, эдгэрсэн хүний тоо 2639


Шинэ коронавирусийн халдварын тоо нэмэгдсээр байна. Гэхдээ үүнийг даган эдгэрсэн хүний тоо ч нэмэгдэж байгаа тул бүгд халдварын голомт гэгддэг Хятадын Хубэй мужид халдвар авсан хүний тоо ба нас барсан хүний тоо өөрчлөгдөхийг голчлон анхаарах болжээ. Тус мужийн Ариун цэвэр ба эрүүл мэндийн хорооны мэдээлж буйгаар лхагва гарагийн байдлаар Хубэй мужид халдвар авсан хүний тоо 33,3 мянга, нас барсан хүний тоо 1068, эдгэрсэн хүний тоо 2639 болсон байна. Өчигдрийн мэдээгээр тус мужид халдвар авсан хүний тоо 31,7 мянга гэж байсан. Дэлхийн хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо ингэснээр бараг 2000 мянгаар нэмэгдэн 44 мянгыг даваад байна.

Өдөр болгон энэ мэт хэдэн мянга гэсэн тоо сонссоор дасал болоод, тархалтын хурдац, далайц хамрах хүрээ гэх мэт зүйлсийн талаар тун бүдэг бадаг төсөөлөлтэй болсон байдаг. Иймд зарим нэг тоог эргэн сануулахад илүүдэхгүй байх. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сарын 21-нд Хятадын талын мэдээлснээр Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн коронавирусээр өвдсөн ердөө 306 тохиолдол байна гэж мэдээлж байсан. Тэгтэл нэгдүгээр сарын 26-ны байдлаар халдвар авсан хүний тоо 2021 болж, нэгдүгээр сарын 31-нд 9802, хоёрдугаар сарын 5-нд 24316 байсан бол энэ сарын 11-нд 42694 халдвар тохиолдол бүртгэгдсэн байна. Хорь хоногийн дотор ингэж хурдан тархсан байна.

Хятадаас бусад улсад 2019-nCoV вирусийн тархалт дараах байдалтай байна. Үүнд:

  • Япон 161
  • Сингапур – 45
  • Тайланд – 32
  • Өмнөд Солонгос 32
  • Тайвань – 18
  • Малайз 18
  • Австри – 15
  • Вьетнам 15
  • Герман 14
  • АНУ 13
  • Франц 11
  • Арабын Нэгдсэн Эмиратууд  11
  • Их Британи 8
  • Канад 7
  • Энэтхэг 3
  • Филиппин 3
  • Итали 3
  • ОХУ 2
  • Испани  2
  • Камбож – 2
  • Финланд 1
  • Балба 1
  • ШриЛанка -1
  • Швед 1
  • Бельги 1

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын оюутны эмэгтэй баг Польштой тоглоно 14 цагийн өмнө
БЗД-ийн 25 дугаар хороонд зам хаана 16 цагийн өмнө
Математикийн 66 дугаар олимпиадад Монголын тамирчид амжилттай оролцлоо 19 цагийн өмнө
БНЭУ-д шавилан сууж буй лам суралцагчдын төгсөлтийн баяр боллоо 19 цагийн өмнө
Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 19 цагийн өмнө
Маргаашаас дараах 20 байршилд халуун ус хязгаарлана 21 цагийн өмнө
Улаанбатарт +28 градус дулаан 21 цагийн өмнө
Зарим зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ Өчигдөр
Э.Батмагнайд "Эм Си Эс" групп нэг тэрбум төгрөгөө гардуулжээ Өчигдөр
Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12505 хүрлээ Өчигдөр
Намрын ээлжит чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ Өчигдөр
Нийслэлд бага зэргийн бороо орно Өчигдөр
Залилах гэмт хэргийн 50 хувь нь телеграм орчинд үйлдэгджээ 2025/07/17
Н.Золбоо: Хонгор нутгаас 76 жилийн дараа Монгол Улсын арслан төрлөө 2025/07/17
Х.Мягмарсүрэн: Аавынхаа нэрийг дуудуулж барилдах сайхан 2025/07/17
"Pop Mart International" компанийн хувьцаа 6.8 хувиар унажээ 2025/07/17
Ирэх есдүгээр сараас хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг худалдаалж эхэлнэ 2025/07/17
Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хаана 2025/07/17